Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О. Насанбурмааг
Чөлөөт бөхийн холбооноос олимпид явуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ.

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О. Насанбурмааг Чөлөөт бөхийн холбооноос олимпид явуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас 63 кг-ийн жинд 45 тамирчин оролцсоноос таван тойрог барилдаж хүрэл медаль хүртэн чөлөөтийн тамирчдаас анхны олимпийн эрхээ аваад байсан билээ.
Тэрээр “ Бэлтгэлээ сайн хийж, амжилт гаргах итгэл дүүрэн байсан боловч намайг олимпод оролцуулахгүй гэсэн шийдвэрийг сонсоод одоо болтол итгэж өгөхгүйл байна ” гэжээ. Чөлөөт бөхийн холбооноос гавьяат тамирчин О. Насанбурмаагын оронд гавьяат тамирчин С.Батцэцгийг явуулхаар шийдвэрлэсэн байна.
Ц.Болор