Үндэсний их баяр наадмын гурван өдөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 104 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 96 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна.

Үндэсний их баяр наадмын гурван өдөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 104 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 96 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна. Тус өдрүүдэд хүнийг санаатай алах хоёр, бусдын биед гэмтэл учруулах хэрэг 18, хүчингийн хэрэг нэг, хулгай 12, дээрэм хоёр, танхайрах 13 хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 52 осол бүртгэгдэж, 75 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 634 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг