
Зуны олимпийн ХХХ наадамд оролцох Монголын баг тамирчдын хоёр дахь хэсэг болох Буудлагын шигшээ багийн тамирчид энэ сарын 11-нд Польш улсын Варшав хотыг зорьсон. Тэд 16 хоногийн хамтарсан бэлтгэл хийх юм байна.Олимпийн наадамд эрэгтэй урт бууны төрөлд Олон улсын хэмжээний мастер Н.Баяраа оролцох юм. Харин эмэгтэй спорт гар бууны төрөлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин О.Гүндэгмаа, сэтгэл зүйч Н.Золзаяа болон дасгалжуулагч Л.Ундралбат нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аж.
Ц.Болор