
Түүнчлэн нийгмийн даатгалд 2012 оны эхний хагас жилд 585.7 мянган хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 382.1 мянга буюу 65.2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 203.7 мянга буюу 34.8 хувь нь төсөвт байгууллагынх байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 69.2 мянга буюу 13.4 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 59.9 мянга буюу 18.6 хувь, төсөвт байгууллагынх 9.4 мянга буюу 4.8 хувиар нэмэгджээ.
Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 35945 эх амаржиж, хүүхдийн тоо 6,7 хувиар өсчээ. Харин нялхсын эндэгдэл 590 болж, 1-5 хүртэлх насандаа 121 хүүхэд эндэж өмнөх жилийнхээс 4.7 хувиар буурсан байна.
Д.Ундрах 24tsag.mn