Халуун цай хорт хавдар үүсгэдгийг нотоллоо

Ираны эрдэмтэд халуун цай уух нь улаан хоолойны хорт хавдар үүсгэдэг гэдгийг судалж тогтоосон байна. Хүмүүсийн уудаг халуун цай ихэвчлэн 70 болон түүнээс дээш градусын халуунтай байдаг агаад, барууны орны хүмүүсийг бодвол Ази хүмүүс цай халуунаар нь уух нь их байдаг байна. Харин Евродчуудын хувьд цай кофен дээр сүү нэмдэг ч юм уу ямар нэгэн аргаар бүлээсгэж уудаг гэнэ. Жил бүр улаан хоолойн рак буюу хорт хавдраар дэлхий даяар 500 мянган хүн амиа алддаг. Хүн 70 болон түүнээс дээш градустай хав халуун цай ууснаар энэхүү төрлийн хорт хавдар тусдаг байна.
Д.Ундрах 24tsag.mn