Хойд Солонгосын зэвсэгт хүчний командлагч Ли Ён-Хо эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа хүлээлгэн өгч байна.

Хойд Солонгосын зэвсэгт хүчний командлагч Ли Ён-Хо эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа хүлээлгэн өгч байна. Тэрээр мөн Ажилчны намын орлогч даргын албыг давхар хашиж байсан юм. Түүнийг албан тушаалаа өгөх болсонтой холбогдуулан Ажилчны намын төв хороо хуралдсан байна. Гэхдээ одоогоор Ли Ён-Хог албан тушаалаа хүлээлгэн өгч байгаа гэдгээс илүүтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа аж.
Ноён Ли Ён-Хо хойд солонгосын их удирдагч Ким Чен Ирийн удирдлага дор улсынхаа цэргийн зохион байгуулалтад шинэчлэл хийж байсан хүн юм.
Э.Мөнх