
Мөн Булган аймгийн Түшиг суманд 24 настай эрэгтэй Г мотоциклоос унаж нас баржээ. Түүнчлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хустай рашаан гэх газар Орхон голд загасчилж явсан Уланнбаатар хотын харьяат 59 настай эрэгтэй Б аянганд цохиулж нас барсан байна.
Мөн Төв аймгийн Баянчандамнь суманд “Ланд круйзер” маркийн машин онхолдож, 21 настай эмэгтэй О нас барж, хоёр хүн гэмтсэн хэрэг гарсан бол Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын Харзат гэдэг газар таван настай эмэгтэй Н, гурван настай эмэгтэй С нар гэртэйгээ шатаж нас баржээ. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Б.Чимэг