
Түймэр ойт хээрийн бүсэд илүү идэвхитэй байгаа бөгөөд яаравчлан унатрааж чадахгүй бол хот суурин газруудруу орж ирэх магадлал өндөр байгаа аж. Зун эхэлснээс хойш Орост түймэр тасрахгүй байгаа бөгөөд Сибирь, алс дорнодын нутгуудаар түймрийн дэгдэлт их байгаа юм. Өнгөрсөн бямба гаригаас эхлэн Якутск утаанд бүрхэгдсэг хэвээр байна. Түймэрийн утаа өтгөн байгаагаас нислэгүүд хойшилжээ.
Түймрийг унтраахаар 220 мянга орчим гал сөнөөгчид ажиллаж байгаа. Мөн ирэгдийг сайн дураараа түймэр унтраах ажилд гарахыг уриалж байна. Түймрийн эрч буураагүй байгаа нь сэтгэл түгшээж байна хэмээн хотын оршин суугчид ярьжээ.
2010 онд гарсан ойн түймэрт 50 орчим хүн амиа алдаж, мянга гаруй айл шатаж, 2,6 сая га газарт ой хээр, ургац тариалангийн талбай шатаж байсан. Дахин ийм их хэмжээний хохирол амсахгүйн тулд түймрийг унтраахаар яаравчлан ажиллаж байна.