Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы эзэн хаан Акихито болон АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама нар Монголын Үндэсний баяр наадмыг тохиолдуулан баяр хүргэжээ.
Японы эзэн хаан Акихито захидалдаа “Эрхэм Ерөнхийлөгч өө, та бүхэнд халуун баяр хүргэж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд танай ард түмэнд хөгжил цэцэглэлтийг ерөөе” гэсэн байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баяр хүргэсэн захидалдаа “Эрхэм Ерөнхийлөгч өө, Үндэснийхээ баярыг тэмдэглэж байгаа монголын ард түмэнд болон танд АНУ-ын ард түмний өмнөөс болон хувиасаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Афганистанд мөр зэрэгцэн ажиллахаас авхуулаад өсөн нэмэгдэж буй худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоо, хуваалцаж байдаг ардчиллын үнэт зүйлс хүртэлх Монголтой тогтоосон бүх харилцаагаа АНУ гүнээ үнэлж хүндэтгэдэг.
АНУ, Монгол Улсын хооронд албан ёсоор дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг өнөө жил бид тэмдэглэж буйн хувьд хоёр орны харилцаа болон бид бүхний ирээдүйн төлөө оруулсан Монголын ард түмний хувь нэмэрт АНУ талархаж байдгийг дамжуулъя” гэжээ.