Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад амиа хорлосон таван хэрэг бүртгэгджээ. Төв аймгийн Баянчандмань суманд оршин суух 20 настай эрэгтэй Б өөрийгөө боомилж нас барсан байна.

Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад амиа хорлосон таван хэрэг бүртгэгджээ. Төв аймгийн Баянчандмань суманд оршин суух 20 настай эрэгтэй Б өөрийгөө боомилж нас барсан байна. Мөн Дорноговь аймгийн замын-Үүд сумын хоёрдугаар багт оршин суух 22 настай эрэгтэй И нь гэрийнхээ тоононоос боомилсон бол Ховд аймгийн Манхан суманд оршин суух 26 настай эрэгтэй Б өөрийгөө буудаж амь насаа хохироосон байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд оршин суух 29 настай эмэгтэй Э, Өмнөговь аймгийн Ханбогд суманд оршин суух 30 настай эрэгтэй Г нар өөрсдийгөө боомилж нас баржээ. Уг хэргүүдийг харьяа цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн байна.
Б.Чимэг