
Төрийн ордонд хаалттай болж байгаа ҮЗХ-ны хурлаар шинэ УИХ-ын даргад нэр дэвшүүлэх хүнийг сонгохоор төлөвлөсөн. Энэ дагуу хуралд оролцож байгаа 150 гаруй гишүүдийн саналаар УИХ-ын гишүүн З.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалд өрсөлдүүлэхээр болжээ. Түүнийг УИХ-ын дарга болно гэж сонгуулийн маргаашнаас нам дотроо ярьж эхэлсэн юм.
З.Энхболдын тэргүүлдэг Ардчилсан хүчний холбооноос “АН-ын ҮЗХ-ийн хуралаар УИХ-ын даргад нэр дэвшигч З.Энхболд 100 хувийн санал авч дэмжигдлээ. Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч З.Энхболд таньд нийт мянга мянган гишүүдийнхээ өмнөөс баяр хүргье. Таньд ажлын өндөр амжилт хүсье” гэж байр хүргэжээ.
Т.Гэрэл