
Тус ил захидалд:
"Бидний бахархал болсон ах, эгч нараа!
Энэ сарын 4-15-ны өдрүүдэд ОХУ-ын Саха улсад зохиогдсон “Азийн хүүхдийн спортын V их наадам”-д бид Та бүгдийг үлгэрлэн дууриаж, спорт хэмээх гайхамшгаар аялж, яг та нар шиг нэр алдраа дэлхийд дуурсгасан мундаг тамирчин болохоор бэлтгэл сургуулилтаа шамдан хийж, ард түмэн, аав ээжийнхээ өмнө хүлээсэн амлалт, өмнөө тавьсан зорилгоо биелүүлэн 9 алт, 9 мөнгө, 24 хүрэл нийт 42 медаль хүртэж ганзага дүүрэн эх орондоо ирлээ.
Аравхан хоногийн дараа эхлэх хүн төрөлхтний эв нэгдлийн билэгдэл “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадамдаа өсвөрийн тамирчид бид нарын алтан медалийн буухиаг үргэлжлүүлэн амжилттай оролцож, төрийн дууллаа эгшиглүүлэн алтан соёмбот далбаагаа мандуулна гэдэгт өсвөрийн тамирчид бид итгэлтэй байгаа шүү. Амжилт хүсье! Хичээгээрэй, ах эгч нараа. Азийн хүүхдийн спортын V их наадмын оролцогч дүү нараас нь" гэжээ.
Д.Ундрах 24tsag.mn