Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээний гурав дахь тоглолтоо өнөөдөр 19.30 цагт Күүкийн арлуудын эсрэг хийнэ. Хожил байгуулвал манай шигшээ баг хэсгээсээ хоёроор гарах боломжтой болно.
Манай улсын шигшээ баг В дивизионий тэмцээний эхний тоглолтоо Тайландын шигшээ багтай хийж, хожил авсан бол хоёр дахь тоглолтоо Ираны шигшээ багийн эсрэг хийж, хожигдол хүлээсэн юм.