
Тус клубынхэн одоогоор “Эрдэм төв” хэмээх төрийн бус хүүхдийн асрамжийн төвийг тохижуулж байгаа ажээ. “Эрдэм төв” хүүхэд асрах газарт 2-16 насны хүүхдүүд хүмүүждэг бөгөөд одоогоор зусландаа гарсан байгаа аж. Ханын материаллын эцэст байрлах тус асрамжийн төвийг анх гадаадын нэгэн хүн сайн дураар байгуулж санхүүжүүлж байгаад энэ оноос эхлэн асрамжийн төвийг орхин нутаг буцсан байна. Тиймээс “Эрдэм төв”-ын хүүхдүүдийн байдал хэцүүдсэн тул залуус маань ийнхүү туслахаар шийджээ. “Мөрөөдлөөс ч илүү” клубынхэн хүүхдийн асрамжийн газрыг засварлаж дуусах гэж байгаа ч хөвгүүдийн өрөөний засварыг хийхэд санхүүжилтгүй болсон тул ном худалдаалж, номны худалдаанаас олсон мөнгөөрөө хөвгүүдийн өрөөг засаж, тохижуулан үлдсэн мөнгөөр нь хүүхдүүдэд удахгүй эхлэх шичээлд нь зориулж дэвтэр, үзэг авч өгөх ажээ.
Д.Ундрах 24tsag.mn