“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон цагдаагийн экс дарга нар болох Ч.Амарболд, Ш. Батсүх, О.Зоригт биеийн өчигдөр Нийслэлийн шүүхэд давж заалдах өргөдлөө өгсөн.

“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон цагдаагийн экс дарга нар болох Ч.Амарболд, Ш. Батсүх, О.Зоригт биеийн өчигдөр Нийслэлийн шүүхэд давж заалдах өргөдлөө өгсөн. Гэвч шүүгчид ээлжийн амралттай байгаа учраас шүүх хурал мөд товлогдохгүй юм байна. Тэдэнд өнгөрсөн сарын 7-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс 2.6-3.6 жилийн хорих ял ногдуулсан. Харин тэдний биеийн байдал муу байгаа учраас Улсын гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Мөн тус бүр хоёр, хоёр өмгөөлөгч нэмж авах болсноо мэдэгджээ. Анхан шатны хуралд Ч.Амарболд, Ш.Батсүх нар нэг нэг өмгөөлөгчтэй О.Зоригт өмгөөлөгчгүй оролцож байсан билээ.
Б.Чимэг