Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Тэмүүлэн, Н.Насанбуян нар залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

2017-8-03
0
ЖИРГЭХ

Финландын Тампере хотод болж буй залуучуудын ДАШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл өндөрлөлөө. Манай улсаас Тамперегийн дэвжээнд дөрвөн залуу хүч үзсэнээс хоёр нь хүрэл медаль хүртэж, хоёр нь шагналт байрт орж тун боломжийн амжилт үзүүлэв.

Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян, 66 кг-д Роман Димитриевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгө, залуучуудын УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Жон Петерсоны нэрэмжит тэмцээний аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхтуяагийн Тэмүүлэн нар хүрэл медаль хүртсэн.

 

Тэд Монголын тамирчдаас залуучуудын ДАШТ-ээс авчирсан 40, 41 дэх медаль, 25, 26 дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Түүнчлэн 125 кг-д Хөлөнбуйрын ОУТ-ий хүрэл, залуучуудын УАШТ-ий мөнгөн медальт, Жон Петерсоны нэрэмжит тэмцээний аварга “Аварга” сургуулийн тамирчин Даваадоржийн Эрдэнэтулга тав, 60 кг-д 2013 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, өсвөр үеийн улсын гурван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин Цэвээнсүрэнгийн Цогбадрах наймдугаар байрт орсон юм. Скандинавын хойгт АНУ-ын бөхчүүд гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медальтай (ганцхан 50 кг-д медальгүй хоцорсон) багийн дүнгээр тэргүүлж, ОХУ дөрвөн алт, нэг мөнгө, нэжгээд хүрэл медальтай үзүүрлэв.

 

Харин нөгөө ганц алтыг Азербайжаны Шахин Мухтаров 50 кг-ын жинд хүртлээ. Маргааш эмэгтэйчүүдийн төрөл эхлэх бөгөөд 44, 51, 59, 67 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас 44 кг-д Г.Пүрэвсүрэн (Мөнхийн хүчтэн) ОХУ-ын Анжелеко Федорова, 51 кг-д Б.Болор-Эрдэнэ (Алдар) Узбекистаны Нодира Сабирова, 67 кг-д Э.Даваанасан (Алдар) Александра Николетатай тус тус 1/8 шигшээд оноолт таарчээ.

 

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН


50 кг: 1. Шахин Мухтаров (Азербайжан) 2. Карен Зурабян (Армен) 3. Акбар Кенжебек (Кыргызстан), Нармандахын Насанбуян (Монгол)


55 кг: 1. Датон Фикс (АНУ) 2. Исмаил Гаджиев (ОХУ) 3. Афган Хашалов (Азербайжан), Арсен Харутюнян (Армен)


60 кг: 1. Абдул Ахмедов (ОХУ) 2. Митчел Макки (АНУ) 3. Йонес Эмамичогае (Иран), Хироми Сакаки (Япон)...8. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Монгол)


66 кг: 1. Давид Баев (ОХУ) 2. Райан Эндрю Дикин (АНУ) 3. Энхтуяагийн Тэмүүлэн (Монгол),Иверико Жулакидзе (Гүрж)


74 кг: 1. Марк Холл (АНУ) 2. Иса Шапиев (Узбекистан) 3. Вердев Гулиа (Энэтхэг), Мохаммед Мотагиния (Иран)


84 кг: 1. Артур Найфонов (ОХУ) 2. Захид Валенсия (АНУ) 3. Ахмед Базригалех (Иран), Гажимурад Магомедсаидов (Азербайжан)


96 кг: 1.Шамиль Исаев (ОХУ) 2. Гиви Мачарашвили (Гүрж) 3. Ибрахим Чифтчи (Турк), Колин Мур (АНУ)


120 кг: 1. Гэбл Дэн Стивесон (АНУ) 2. Наем Рахим Хассанзаде (Иран) 3. Фейкаллах Актурк (Турк), Заур Козонов (ОХУ) ...5. Даваадоржийн Эрдэнэтулга (Монгол)

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
    5 цаг 14 мин
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    8 цаг 17 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    8 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    8 цаг 47 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    9 цаг 27 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    9 цаг 50 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    10 цаг 12 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    10 цаг 26 мин
  • Мэдэгдэл
    10 цаг 58 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    11 цаг 12 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    11 цаг 23 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    11 цаг 40 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    11 цаг 51 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    12 цаг 25 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    12 цаг 51 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    13 цаг 16 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    13 цаг 36 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    14 цаг 13 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    14 цаг 23 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    14 цаг 24 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК