зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ан цаваас цууралт хүртэл...

2017-8-07
0
ЖИРГЭХ

Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгууль манай улс төрийн төлөв байдал, хандлагад суурь өөрчлөлт оруулав. Гэтэл манайхан үүнийг үл анзааран хоёр хүн боксдоод нэг нь ялчихсан мэтээр ойлгож, үйл явдлын өрнөл, хандлагыг илт явцууруулж байна. Сонгуулиас хойш бүтэн сар гаруй болсон авч нухацтай, тулхтай үнэлэлт дүгнэлт энэ хэр алга. Энэ удаагийн сонгуулиар МАНАН системийн дээд түвшинд олон жилийн өмнө гарсан ан цав гарсан сонгуулийн үр дүнгийн хүчтэй доргилтын улмаас МАНАН-д цууралт болон өргөжиж нуралт эхэлсэнд гол учир нь байгаа юм. Энэ тухай өгүүлсү… 

Ан цаваар гоожигсод


МАНАН-д үүссэн ан цав бол түүнийг анх үүссэн цагаас нь эхлэн бий болсон ба үүнийг уг сууриар нь арилгах ажлыг МАНАН-гийн аль ч удирдагч хийж байгаагүй зүгээр л өнгө будгийн засал хийж, түүндээ сэтгэл ханадаг байлаа. Ийм байдлаар нэгэнт үүссэн суурь ан цавыг аргацаах, торгоох, хаацайлах боломж жилээс жилд багассаар байсан нь мэдээж хэрэг. МАНАН-гийн удирдлага уг сууриараа ан цаваар дүүрсэн нам, төрөө хамгийн хамгийн сайн байгууламж хэмээн сурталдаж үүндээ өөрсдөө ч, бусдыг ч итгүүлсэн байлаа. МАНАН-гийн ан цав түүнийг хэрхэн аргацааж, торгоож байсан нь өөрөө МАНАН-гийн түүх юм.


Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАНАН-г анх үүсгэн байгуулагчаас эхлээд түүнийг уламжлан авч, буухиалан өртөөлж явсан болон угсаа залгамжлах бүх удирдагчид МАНАН-д гарсан цууралтаас үүссэн цоорхойгоор бүгдээрээ гоожин унав. Үүнийг би дээр “суурь өөрчлөлт” гэж нэрлэсэн билээ. Үүнийг суурь өөрчлөлт гэхгүй юм бол өөр юуг суурь өөрчлөлт гэх билээ ?!


1. Ц.Элбэгдорж


Монголын төрийг бараг 20–иод жил үймүүлэн самарч, “төр сүйрүүлэх авъяасаа” бүрэн харуулсан, бас нотолсон Ц.Элбэгдорж улс төрийн эрх мэдлээс зайлав. (“Төр сүйрүүлэх авъяас”. 2013.06.01.) Энэ нь мэдээж хэрэг байрлууштай, олзуурхууштай явдал боловч үлдээсэн хор уршиг нь дэндүү аймшигтай. Ц.Элбэгдорж төр улсын ирээдүйг биш юмаа гэхэд Монголын улс төрийн хоёр гол намын нэгийг нь бараг бүрэн сөнөөж, нөгөөг нь үхлийн ирмэг дээр орхиод явж байна. Ц.Элбэгдоржийг зүгээр л явчихна гэж би л лав бодохгүй байна. Тэр ахиад л нам, төрийг үймүүлэх, самрах ажил хийх нь мэдээж хэрэг. Гэвч үүнийг би одоо ярихгүй, учир нь надад түүний гарцаагүй хийх хорон үйлийг ярих, илчлэх хангалтай цаг хугацаа, орон зай байна. Эхний удаад монголчууд “Ц.Элбэгдорж буруу ярьсан ч буруу, зөв ярьсан ч буруу” гэсэн миний дүгнэлтийг санаж явахад илүүдэхгүй…


2. С.Баяр


Оюу Толгойн новшийн гэрээ, оффшор болон байрны асуудлаар өөрийн хувь заяаг балласан С.Баяр улс төрийн хий үзэгдэл болон хувирав. Оюу Толгойн гэрээ С.Баярын хувьд “бахархал” бол монголчуудын хувьд гутамшиг юм. Учир нь С.Баярын байгуулсан Оюу Толгойн тэгш бус, шударга бус гэрээ монголчууд ашигт малтмалын дараа дараагийн гэрээ хэлэлцээр хийхэд хамгийн муу, хамгийн хорлогчинтой, хамгийн адгийн жишиг болон тогтсонд түүний гол хор уршиг, аюул занал оршино.


С.Баяр Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд М.Энхболдыг 3-аар оруулж унагах, дараагийн шатанд С.Ганбаатарыг дэмжин угсаа залгамжлуулах олон хувилбарт нууц тоглолт хийсэн нь одоо бараг тодорхой байна. Энэ талаар А.Баатархуягийн сүүлийн хэдэн өгүүлэлд хангалттай харуулсан.


Одоо С.Баяр дараагийн хувилбарыг аль хэдийн бодчихсон ба түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ гэдгийг би тольдсон мэт харж байна. С.Баярыг тэнэг хүн гэж хэн ч хэлэхгүй, тэр дэндүү ухаантайг би сайн мэднэ. Гэхдээ их ухааныг буруу үйлд зарцуулбал үйлс нь нурж, хувь хүн нь өөрөө сөнөдөг гэдгийг ч би бас мэднэ. Ямар ч гэсэн С.Баяр “нууц ноёнтон” болон хувирч цаашдын олон үйл явдалд нөлөөлнө гэдэгт эргэлзэх хэрэггүй.


3. Н.Энхбаяр


МАНАН-г Р.Гончигдоржийн хамт анх үүсгэн байгуулж, “авилгын загалмайлсан эцэг” гэж алдаршсан Н.Энхбаяр хамаг байдаг хороо хийсэн боловч цууралтын цоорхойгоор гоожин унав. Н.Энхбаяр “эрх мэдлийн мания” хэмээх хүнд өвчнийхөө улмаас эрүүлээр сэтгэх чадвараа алдсаныг түүний сүүлийн жилүүдийн үйл ажиллагаа бүрэн нотолдог. С.Ганбаатарын амжилт олсон шалтгааныг Н.Энхбаярын “сод авъяас” гэж олон хүн тайлбарлаж байгаа. Гэвч нарийвчлан авч үзвэл огт тийм биш. Гадаадын идэвхитэй бөгөөд далд дэмжлэг, мөнгө хөрөнгө “гэнэт” олдсон, түүнчлэн хоёр намын дунд үүссэн “хоосон орон зайд” тоглолт хийсэн нь тэдний “бэлэн” амжилтын үндсэн шалтгаан юм.


Одоо Н.Энхбаяр “улс төрийн 3 дахь хүчний” рольд тоглож эхлэх нь гарцаагүй. Н.Энхбаярт нэг талаас рэкет хийж амьдрах, нөгөө талаас улс төрийн шинэ бөгөөд жинхэнэ 3-дагч хүчний замыг хаах хоёрхон арга зам үлдсэн бөгөөд энэ нь түүхэн гаж хандлага болохоос гадна явцгүй, үхэл мөхлийн зам юм. “Үхэшгүй Кащей” үлгэрт л байдаг болохоос улс төрд байдаггүй. Гэвч монголчууд бид “улс төрийн зомби” Н.Энхбаяраас болгоомжлох хэрэгтэйг би онцлон сануулж байна.


4. М.Энхболд


М.Энхболд бол МАНАН-д харъяалагдах боловч яг түүний удирдагч биш юм. Тэрээр МАНАН-гийн удирдагч болж, түүнийг уламжлан залгамжлах үүрэгт санаархагч дараагийн хүн байв. Гэхдээ М.Энхболд МАН-ын бусад бүлгүүдийг эсвэл өөртөө татах, эсвэл зайлуулан холдуулах аргын аль нэгийг нь хэрэглэж, МАНАН-гийн манлайлагч болох ёстой байлаа. Гэвч тэр энэ 2 аргын алийг нь ч хэрэглэж чадсангүй.


М.Энхболдод МАНАН-г залгамжлах, эсвэл түүнийг эвдэх түүхэн үүрэг тулгарсан юм. Түүхэн хандлагын болон ард түмний луужин МАНАН-г эвдэх зүгийг зааж захиалга өгсөөр атал М.Энхболд МАНАН-г бэхжүүлэх мухар замыг сонгон авсанд түүний стратегийн алдаа оршино.


М.Энхболд Ц.Элбэгдоржийг өмгөөлөн хамгаалж, итгэж байсан нь ердөө л өөрийгөө хуурсан явдал байсан бөгөөд Ц.Элбэгдорж, С.Баяртай нийлэн түүнийг онхолдтол нь мурьсан нь одоо нэгэнт тодорхой байна. М.Энхболдын олон бичлэг задарсан нь түүний уналтын шалтгаан биш, ердөө л шалтаг л юм. Лав л АН бичлэг зохиогоогүй, харин МАН дотроос задарсан нь нэн тодорхой.


Үнэндээ бол М.Энхболд МАН-ыг бүлэг болгон задлаагүй, учир нь тэр зөвхөн Улаанбаатар бүлэглэлийн толгойлогч юм. Харин ч М.Энхболд МАН-ын задралыг түр ч гэсэн тогтоон барьж, 2016 оны сонгуульд ялуулсан нь хөдөлшгүй баримт. Харин УИХ-ын сонгуулийн дараа М.Энхболд зөвхөн өөрийн Улаанбаатар бүлэглэлд тулгуурлан МАН-ыг дангаар захирах оролдлого хийсэн нь түүний ялагдлын эх үндэс юм. Ингэснээрээ М.Энхболд МАН дотор удаан үйлчилгээтэй тэсрэх бөмбөг бий болгожээ. Энэ бөмбөг яг 1 жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүний албан өрөөнд тэсэрчээ. Тэр бөмбөг 2 кноптой байсан ба нэг нь Ц.Элбэгдоржид, нөгөө нь С.Баярт байжээ. Нөгөө хоёр туучий нь зөвшилцөж байгаад кнопоо зэрэг дарж орхижээ.


Одоо М.Энхболдын хувь заяа нэн тодорхойгүй болж ирэв. Учир нь МАН дотор суурь буюу тектоник хагарал гарч эхлэв. Түүнийг маш хүнд тулалдаан хүлээж байгаа ба түүнд ялах магадлал нэн бага.


Ийнхүү МАНАН-г үүсгэн байгуулагч Н.Энхбаяр, түүний дараагийн С.Баяр, түүний дараагийн Сү.Батболд, түүний дараагийн Ц.Элбэгдорж, тэднийг халааг залгамжлан авахаар санаархсан М.Энхболд нар бүгдээрээ нэгэн зэрэг жагсаалаас гарав. Энэ бол Монголын нэн шинэ түүхэнд гарч байгаагүй, зарчмын хувьд цоо шинэ үзэгдэл мөн. Өмнө нь МАНАН-гийн аль нэг удирдагч унаж байсан, байр нь солигдож байсан, харин бүх толгойлогчид нь зэрэг сүйрсэн тохиолдол байгаагүй юм. Үүнийг би түүхэн зөв хандлага, шинэ үзэгдэл, жам ёсны үйл явц, алсын ихээхэн үр дагавартай, цааш өргөжих хандлага гэж үзэж байна.


Толгойгүй МАНАН


МАНАН-г үүсгэн байгуулагчаас эхлээд түүний дэс дараалан удирдаж байсан, мөн тэднийг залгамжлах гэсэн 4 том лидер зэрэг унасан нь Монголын улс төрийн нөхцөл, хүчний харьцааг тэс өөр төлөв байдалд оруулав. Ямар ч гэсэн МАНАН энэ удаад толгойгүй болов. Энэ бол сайн хэрэг, мөн ямар нэг хэмжээгээр манай ард түмний хүсэл мөрөөдөл гэж хэлж болно…


Н.Энхбаяр, С.Баяр, Сү.Батболд, Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын зэрэгцсэн нуралт нь тэдний өөр хоорондын зэрлэг өрсөлдөөн, мөн гадаад хүчин зүйлийн зөрчлөөс голлон шалтгаалсан нь мэдээж хэрэг.


Энэ үйл явдлын явц нь онцын их сонирхолтой биш, харин түүнээс гарах үр дүн нь ихээхэн сонирхолтой. Үүний дүнд дараах хандлага ажиглагдаж байна.


1. МАНАН систем хуучин байдлаараа буюу дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх бололцоогүй болжээ.


2. МАНАН “ил харагдах” улс төрийн удирдагчдаа бараг бүгдийг нь алдав. Ингэснээр нэг нь унахад нөгөө нь залгамжлан гарч ирдэг “байраа солих” арга явцгүй болов.


3. Энэ нь МАНАН сөнөсөн гэсэн хэрэг биш, харин анхныхаа том нуралтад орж, шокын байдалд орсон гэсэн хэрэг юм. Гэвч энэ бол түр зуурын самгардалт, тэдний анхны томоохон ялагдал мөн.


4. Одоо МАНАН-д удирдагчийн төлөө хатуу ширүүн тэмцэл өрнөх бөгөөд энэ нь урд өмнөхөөсөө илүү харгис хэрцгий байх болно.


5. Энэ тэмцэлд МАНАН-гийн саяхан нурж, гоожсон “хуучин толгойнууд” их бага хэмжээгээр оролцох нь нэн тодорхой.


6. Хэрэв хугацаа алдах юмуу, үүссэн цууралтыг нь ихэсгэж, түлхэн нураахгүй бол МАНАН систем ахин сэргэнэ.


7. Одоо Монголын улс төрийн цаашдын төлөвийг МАНАН-гийн дотоод тэмцэл дангаар тодорхойлохгүй, харин МАНАН хийгээд түүнийг эсэргүүцэгч Шинэ хүчний хоорондын тэмцэл тодорхойлох болно.


8. МАНАН-г хязаарлах, хязгаарлах, үлдэн хөөх, байранд нь тавих, устгах зэрэг нь манай улс төрийн тэргүүн ээлжийн зорилт, үндэсний эрх ашиг мөн.


МАНАН-г хазаарлахуй


Энэ үйл явдлыг чамлаж болохгүй. Учир нь өөрөө их том, алсын үр дагавартай үйл явдал юм. Мөн энэ үйл явдлыг хэтрүүлэн үнэлж болохгүй. Учир нь МАНАН сөнөөгүй байгаа.


Ямар ч гэсэн олон жилийн турш харааж зүхэхээс өөр зүйл хийж чадахгүй байсан улс төрийн хүчнүүд болон ард түмэнд МАНАН-тай тэмцэх, түүнийг хазаарлах, хязгаарлах, түлхэн унагах, байранд нь тавих, улмаар улс төрийн тоглолтын шударга бус, утгагүй, бусармаг дүрмийг халах боломж, тэмцлийн талбар анх удаа бий болж байна. 


Заримдаа 30 гэр бүл, заримдаа 200 гэр бүл гэж янз бүрээр тоолдог МАНАН бол бүхэл бүтэн цогц систем юм. Эдүгээ тэдний үйл ажиллагааг бүхэлд нь дүрслэн харуулах судалгааны асар их мэдээлэл цуглаад байна. Үүнийг дараах бүдүүвчээр тоймлон харуулж болно:


1. Тэд намын эрх мэдлийг бусармаг аргаар гартаа авдаг. Энэ нь нэлээд урт үйл явц бөгөөд хууль бус аргаар хийгддэг.


2. Намын системийг ганц удирдагч, түүний тойрон хүрээллээс хэт хараат, хатуу төвлөрсөн удирдлага, дарангуй арга барилаар ажилладаг нүсэр машин болгон хувиргадаг.


3. Гадаад, дотоод асар их мөнгө, намын болон төрийн машиныг ашиглан сонгууль луйвардах, сонгогчид болон тэдний саналыг худалдан авах замаар төрийн эрх мэдэлд хүрдэг.


4. Намын бүтцээ тэр чигээр нь төрд шилжүүлэн авчирч оруулдаг бөгөөд энэ үйл явц зөвхөн худалдаа наймааны зарчмаар явагддаг.


5. Үүний дүнд төрийн алба арилжааны хэрэгсэл болон хувирах ба Монголын төр нийгмийн болон байгалийн баялгийг худалдаалах хар зах болон хувирдаг.


6. Тэд хулгайлах, шууд дээрэмдэх, авилгадах замаар нийгмийн болон байгалийн баялгийн дийлэнхи хэсгийг зөвхөн амин хувьдаа завшин баяжиж байдаг.


7. МАНАН үндэсний эрх ашгийг уландаа гишгэн умартаж, гадаадын эрх ашгийг илэрхийлэгч компрадар хөрөнгөтний төлөөлөгч болон хувирдаг.


8. Энэ бүхний үр дүнд МАНАН өөрийн худалдан авсан Монгол төрийн эрх мэдэл сүр хүчээр далайлган улс орны эдийн засаг, нийгмийг сүйрүүлэгч, халаагүй ноёрхогч харгис бурангуй хүчин болдог.


Ийм байдал олон арван жил үргэлжилж ирсэн юм. Гэвч алив юманд эхлэл байвал төгсгөл байдаг жам ёсоор эдүгээ МАНАН өөрийн дотоод зөрчил тэмцэл болон ард түмний дургүйцэл жигшлийн үр дүнд нуран унахад ойрхон болоод байна.


Монголчууд МАНАН-гаас юу шаардах ёстой вэ? Мэдээж тэднийг шударга байх, шударга болохыг шаардаж болох авч энэ нь дэндүү гэнэн, дэндүү үл гүйцэлдэх явдал болно. Мөн тэднийг алж, шоронд хатаах замаар асуудлыг шийдэх гэвэл бас л үл гүйцэлдэх, харгис арга болно. Иймээс МАНАН-г албадах нь хамгийн шилдэг арга болно. Учир нь улс төрийн асуудлыг улс төрийн аргаар л шийдэж болдог. 


Намын хүрээнд: 


Намын эрх мэдлийг хэт төвлөрүүлж, хэдхэн хүний гарт өнө удаан хадгалах; намын эрх мэдлийг угсаа залгамжлуулах замаар феодалын нам болгон хувиргах; намын олон түмнээс далд, нууц хуйвалдаан хийх; намын болон үндэсний эрх ашгийг үл тоомсорлох, уландаа гишгэх; ээлж халаагүй засаглахыг хориглох зэрэг нь хамгийн наад захын шаардлага бөгөөд үүнийг МАНАН-гаас шаардаж бүрнээ болно.


Төрийн хүрээнд: 


Төрийн албыг мөнгөөр үнэлэх арилжааны хэлбэрээс гаргаж, шударга өрсөлдөөний зарчмыг хэрэгжүүлэх; төрийн шийдвэрийг явцуу цөөнхийн эрх ашгийн үүднээс биш, ард түмний язгуур эрх ашгийг тусган гаргаж, хэрэгжүүлэх; хуулийг алагчлалгүй үг дуугүй биелүүлэх; нийгмийн баялгийг шударгаар хуваарилах; нийгмийн болон байгалийн баялгийг хулгайлах, дээрэмдэх бузар үйлдлийг зогсоох; гадаадын эрх ашгийг илэрхийлж, түүнийг Монголд тулган хүлээлгэхийг зогсоох зэрэг зарчим хэм хэмжээг МАНАН-гаас шаардаж бүрнээ болно.


Энд дурдсан бүхэн хамгийн энгийн, хамгийн түгээмэл, хамгийн наад захын зарчим, хэм хэмжээ болно. Ер нь ингэхэд үүнийг л хэрэгжүүлэх гэж Монгол Улс ардчиллын замыг сонгон авсан билээ.


Мөн эдгээр нь уриа лоозон биш, цаас биш, харин зөвхөн бодит үйлдэл, бодит тэмцлээр шийдэгдэх ихээхэн хүнд бөгөөд түвэгтэй зорилт мөн. Харин эдгээр зарчмыг хэрэгжүүлэх, биелүүлэхээс татгалзсан, эсэргүүцсэн, цааргалсан этгээдүүдийг цаазлан хороож, шоронд илгээж болно. Чухамхүү ийм тов тодорхой зарчим дэвшүүлж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө нөр их тэмцэл өрнүүлж байж бид МАНАН-г хазаарлаж, ялж чадна.


Хэрэгжүүлэх хүчин


Одоо бид монголчуудын хамгийн дуртай “Хэн үүнийг чинь хийхийм?” гэсэн адгийн бэртэгчин атлаа нэн түгээмэл асуултад тулан ирж байна.


Өнөөгийн нөхцөлд МАНАН-г хазаарлаж, хязгаарлаж, түүнийг сөрөн зогсох 4 хүчин буй. Энэ нь: 1. Ерөнхийлөгч болон түүний институт, 2. Ардчилсан Нам, 3. Монгол Ардын Нам, 4. Ард түмэн болно. Үүнийг нэг бүрчлэн тайлбарлахыг оролдъё.


Нэг. Ерөнхийлөгч болон түүний институт


Өнөөгийн нөхцөлд МАНАН-г сөрөн зогсож, түүнийг эвдэн өөрчлөх гол хүчний нэг нь Ерөнхийлөгчийн институт юм. Дашрамд дурдахад “Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө МАНАН-гийн хүн учраас түүнтэй тэмцэх боломжгүй” гэж ярих эсэргүүцэх хүмүүс олон гарна. Ерөнхийлөгч Х.Баттулга МАНАН-гийн хүн биш. Учир нь тэр МАНАН-гийн удирдлагад, тэр ч байтугай намын удирдлагад байгаагүй. Гэхдээ тэр бизнес хүний хувьд нэгэн үе МАНАН-г аргадаж, царайчилж, арга эвийг нь олох гэж явсан богинохон үе бий. Гэвч энэ нь явцгүй, мухар зам гэдгийг ухаарч МАНАН-гийн эсрэг тэмцэж эхэлснийг түүний сүүлийн үеийн бүхий л үйл ажиллагаа харуулдаг.


Гэхдээ нөхцөл байдал тийм амар хялбар биш. Аливаа үйлсэд анхдагч нөхцөл, хүчин зүйлс хүчтэй нөлөө үзүүлдэг. Түүний нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэдгээ тов тодорхой харуулах явдал мөн. Түүнд АН-ыг эмхлэн цэгцлэх үүрэг, шаардлага тулгарч буй. Гэхдээ энэ нь хуулиар хориотой учир намын хэрэгт шууд хутгалдан оролцох боломж нэн бага.


Ингээд түүний гол найдвар, түшиг тулгуур, арга хэрэгсэл нь Ерөнхийлөгчийн эрх мэдэл, түүний институт юм. Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн институтыг АН-ын “хуучин удирдагчдын цуглуулга” болговол түүний МАНАН-тай хийх тэмцэл анхнаасаа буруу замаар орно. Энэ аюулыг Ерөнхийлөгч өөрөө бодож тунгааж байгаа гэдэгт найдаж байна.


Ардчилсан Нам


АН өөрийн дотоод зөрчил, Ц.Элбэгдоржийн хорлонт үйлдлийн улмаас аль эрт буюу 2015 оноос эхлэн задрал сүйрлийн байдалд орсон. Зөвхөн унасан хойноо л ухаардаг нь АН-ын араншин юм. Иймээс Ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо “эв нэгдлээ” хангаж чадав. Гэвч энэ нь түр зуурын бөгөөд дэндүү эмзэг “эв нэгдэл” болно. Эдүгээ АН-д эвлэн нэгдэх нэрээр удирдагчийн суудлын төлөө тэмцэл өрнөх нь гарцаагүй. Энэ тэмцлийн явцад хуучин МАНАН сэргэх маш өндөр магадлалтай. Наад зах нь Ц.Элбэгдорж тооноор ороод ирэх үлэмж ноцтой аюул ойрхон буй. Ганц Ц.Элбэгдорж ч биш, МАНАН буцан сэргэж, орж ирэх үүд хаалга, нүх сүвийг АН хааж амжаагүй байна. АН МАНАН-г нэг мөсөн дарж авах түүхэн боломжтой болсон ба хэрэв үүнийг ашиглаж чадвал АН шинэчлэгдэж, эв нэгдэл, хүч чадлаа жинхэнэ утгаар сэргээж чадна. Хэрэв чадахгүй бол сөнөнө…


Монгол Ардын Нам


Багцаа тооцоогоор МАНАН-чуудын 70 хувь нь МАН-д, 30 хувь нь АН-д байдаг учраас МАН-д ачааны хүнд ногдох нь мэдээж хэрэг. МАН-д асар удаан бугшсан, салж өгдөггүй МАНАН-гаас ангижрах түүхэн боломж ногдож байна. МАН дахь МАНАН-чуудын гадаад, дотоод дэмжигчид, эдийн засгийн нууц ноёнтнуудыг үл тооцвол МАН-ыг ердөө л 6-8 улс төрч удирдаж байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр 6-8 хүн МАНАН-гийн амин сүнс, гол удирдагч, нэгтгэн зохицуулагчид болно. 


Мэдээж эдгээр 6-8 хүнийг дагасан, тойрсон, бялангадсан, цүнх барьсан хүмүүсийн олон шатлал байдаг ба эд хөрөнгө мөнгө, эрх мэдэл ихтэй учраас лаг сүртэй харагддаг боловч толгойлогчоо алдвал зохион байгуулалтын чадвараа бүрэн гээдэг.


Намын болон төрийн эрх мэдэлд халаагүй шигдэж, эдийн засгийн хязгааргүй эрх мэдлийг атгасан эдгээр МАНАН-чуудыг зайлуулах, байранд нь тавих, номонд оруулах боломж одоо л бий болж байна.


Үүнийг МАН-ын хуучин удирдагчид болон тэдний хүрээллээс хийж гүйцэлдүүлэх гэвэл үлгэрийн далай болно. Иймд МАН-ын шинэ дэвшилтэт хүчнүүд, ялангуяа залуучууд хүсэл зоригоо нэгтгэн хамтран үйлдвэл амжилт олох нь эргэлзээгүй.


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөн, МАН-ын удирдлагад хүргүүлсэн шаардлага нь цаг үеэ олсон, зөв зүйтэй, ирээдүйтэй, дэвшилттэй, өргөжин тэлэх, гарцаагүй амжилт олох ариун үйлс юм. Эдний цаана Засгийн Газарт байгаа шалтгааны улмаас шууд ил гарахгүй байгаа У.Хүрэлсүх байгаа нь мэдээж хэрэг. Би энэ залууст амжилт хүсч байна, мөн тэднийг олон хүн дэмжиж байгаа гэдгийг харж, мэдэрч байна. 


Энд нам, залуучуудын харьцаа хийгээд зөрчлийн мөнхийн асуудал үүсдэг. Энэ асуудлыг харьцангуй хөнгөх, хялбар шийдэх бүрэн боломжтой. (“Түүхээ мэдмээр байна уу ?!” 2015.06.18)


Хөдөлгөөн, шаардлага хоёр бол зөвхөн эхлэл бөгөөд МАН-д шинэчлэл хийх гэсэн олон удаагийн оролдлого бүтэлгүй дууссан, эсвэл хол явалгүй унтарч байсан харамсалт жишээ нэн олон. (“Үзэл санааны гуйланчлал” 2017.05.26)


МАН-ынхан “шинэчлэл” гэсэн ганцхан монгол үг мэддэг нь МАН 5 удаа “шинэчлэл” хийснээс тод харагддаг. Одоо МАН-д “шинэчлэл” биш, харин “өөрчлөн байгуулалт” хэрэгтэй. Манайхан “өөрчлөн байгуулалт” гэдгийг М.Горбачевын “өмч” гэж үзэн түүнээс зайлсхийдэг нь үнэндээ бол инээд хүргэхээс цаашгүй. Монгол хэлэнд “өөрчлөн байгуулалт”-аас гадна “тохинуулах”, “төвхнүүлэх”, “илбэн тохинуулах”, “цэгцлэх”, “журамлах”, “эмхлэх” гэсэн олон сайхан үгс байдаг агаад эдгээр нь бүгдээрээ “шинэчлэх, өөрчлөх” гэсэн агуулгыг илэрхийлдэг.


Ард түмэн


Манай ард түмэн 10 гаруй жилийн гашуун туршлагаасаа саналаа худалдах нь хамгийн адгийн, ямар ч явцгүй, ердөө л хууран мэхлэлт гэдгийг ойлгосон нь хамгийн олзуурхууштай, нэн дэвшилттэй, цаашид улам өргөжүүлэн дэмжвэл зохих сургамжит үзэгдэл юм. Манай ард түмэн өөрийнхөө эрх ашгийг ухамсарлаж, ардчиллын зарчим, үнэт зүйлсийг эзэмшиж, ашиглаж сурч байна. Энэ нь өөрөө асар том үзэгдэл, ардчиллын соёлын бодит илэрхийлэл болно.


МАНАН-г хазаарлах, хязгаарлах үйлс амар хялбар биш гэдгийг би онцлон дурдаж байна. Энэ үйлс хүнд хэцүү, хатуу ширүүн тэмцлийн явцад гүйцэлдэх болно. Наад зах нь “хуучин толгойнууд” улс төрийн үйл явцад хутгалдан оролцож, чингэхдээ өөрийн залгамжлагчийг гарган ирж, түүнийг утсан хүүхэлдэй болгон дэвшүүлж, өөрсдөө далдаас удирдах замаар эрх мэдлээ хязгааргүй, халаагүй хадгалан үлдэхийг үхэн хатан оролдох нь гарцаагүй. (“Чөтгөрийн тойргийн учир” 2014.10.23, “Чөтгөрийн тойргийг эвдэхийн учир” 2017.06.02.)


Энэ тохиолдолд хэн нь шинэчлэгч, хэн нь МАНАН-г залгамжлагч гэдгийг ялган салгах залшгүй шаардлага үүснэ. МАНАН-чууд асар их туршлагатай, хөрөнгө мөнгө, эрх мэдэл ихтэй, хорон арга хэрэглэх учраас энэ нь ихээхэн хүнд асуудал болон хувирах нь зайлшгүй.


Гэвч сайтар ажиглаж, судалгаа шинжилгээ хийх аваас тэднийг ялган салгах шиг амархан ажил гэж үгүй. Мөн МАНАН-гийн “хуучин толгойнууд” яаж аашлаж аяглах, юу хийхийг мэдэх шиг хялбар зүйл гэж үгүй. Гэвч үүнийг дараа жичид нь ярина…


Олон жилийн турш харааж зүхэхээс өөрийг хийж чадахгүй байсан ард түмэнд МАНАН-г хязаарлах, хязгаарлах боломж анх удаа нээгдээд буй бөгөөд үүнийг гүйцэлдүүлэх эсэх нь хүсэл зориг, үйлдлийн нэгдэл, идэвхитэй үйл ажиллагаанаас шууд хамаарах нэн дэвшилтэт үйлс мөн. Гагцхүү энэ үйлсийг зохион байгуулах, удирдан жолоодох улс төрийн хүчин, тэдний нэгдмэл, зоримог үйл ажиллагаа л хүлээгдэж буй.


МАНАН-д нэгэнт үүссэн олон цууралтыг сайтар харж, гол цэгийг нь олж аваад хэдхэн гөнжихөд л пар хийтэл нурна шүү дээ…

 

Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 08 дугаар сарын 04.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
“СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
О.Хангай аваргаас шалтгаалах МОГОЙ жилийн бэлгэт давхцал
Хангай дэлхийн дэмээр хөгжсөн нүүдэлчдийн дуу хөгжмөөс...
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (36)

  • mongol (202.70.46.220)
    xujaa elbegdorj mi enxbold su batbold s bayr metiin ene xulgaich erliiz pizda nariig mongoloos tonilgoj tsaazlax xetegtei danda avilgal xulgai ard tumnii esreg zuil 27 jil xiilee ene muusain boos xujaa nar
    2017 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.140.85)
    surjin bichleg, darjin sanaa
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • Tre (66.181.180.124)
    HULGAICHUUDIIG ALTSGAAYAAAAA
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • 99000030 (202.9.43.104)
    GANKHUYAG GUAI TA T.BADAMJUNAI GEDEG TOM HULGAICHIIN TALAAR NIITLEL BICHEECH.HAJUUD S.BAYAR BAGADNA GEJ TOMCHUUL YARIDGIIN GENE LEE
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • fds (202.9.43.104)
    Miyegiin ARD T.BADAMJUNAI GEJ MONGOLIIN TUUHEND ULDEHEER TOM HULGAICH BAIGAA SHUU.UMNUUS NI ERDENEBILEG BUYANNEMEH METIIN NOHOD UULZAJ HOR YARIDAG
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • Zochin (66.181.179.71)
    Ene hun Elbegdorjid tun ih alirgitia hun yumaa. But uzen yadaj bna.
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (107.77.97.48)
    Ene hun heterhii Uyanga, Jenko saihan gej bichdeg bolohoor unshigchid ni itgehee baijee. Yag unendee munguur l bichdeg yum bilee
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.188.113)
    Сайт сонин гууд ийм мэдрэл муутай хүмүүсийг тэжээхээ болимоор юм
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • зочин (202.9.42.80)
    Энэ яг юу солиороод байгаан.хэнийг нь жийлгэх гээд байгаан бол.Намбарын хүүгийн дэлгэсэн бүгдийг өөрийнх болгохыг санаархагч.больеоо.өөрийнхөөрөө байлдаа
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Тэнэг ганхуяг (122.201.24.6)
    Ганхуяг лалараа Энэ ноход шиг л эх орноо зараагvй экс еронхийлогч н Энхбаяр жинхэн монголын удирдагч хvн чи л зомби байх !
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Сая ганбаатарынхаа эсрэг ажласан гээд байх юм үнэн үү
      2017 оны 08 сарын 07
  • Тэнэг ганхуяг (122.201.24.6)
    Ганхуяг лалараа Энэ ноход шиг л эх орноо зараагvй экс еронхийлогч н Энхбаяр жинхэн монголын удирдагч хvн чи л зомби байх !
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Ганхуяг ЗОМБИ ЧИЛ ШУУ!!!!!!!!!!!! (122.201.24.6)
    Энэ ганхуяг Л зомби байх хун доромжлох хуультай шуу!!!!!!!!!!!!!! ЗОМБИ чи Л байх !!!!!!!!!!!!!!!
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Ганхуяг ЗОМБИ ЧИЛ ШУУ!!!!!!!!!!!! (122.201.24.6)
    Энэ ганхуяг Л зомби байх хун доромжлох хуультай шуу!!!!!!!!!!!!!! ЗОМБИ чи Л байх !!!!!!!!!!!!!!!
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Ганхуяг ЗОМБИ ЧИЛ ШУУ!!!!!!!!!!!! (122.201.24.6)
    Энэ ганхуяг Л зомби байх хун доромжлох хуультай шуу!!!!!!!!!!!!!! ЗОМБИ чи Л байх !!!!!!!!!!!!!!!
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • ert (139.5.218.77)
    Zasgaa yaraltai soliochee
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • hfdsa (139.5.218.77)
    Hulgaichuudiig harahaar l almsaar bns
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • zochin (202.179.26.48)
    deerhi 4-n etgeed dotor ulguud avchih neg ch zavgants alga
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.26.214)
    ЭНЭ ХОЕР НАМ ХООРОНДОО МЭРЭЛЦЭХ ТУСАМ МОНГОЛЫН БАЯЛАГ ДУУСАХ БОЛНО
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН (103.229.123.78)
    ХА ХА ХА ГАНХУЯГИЙН СУДЛААЧ ГЭЖ ХААШАА ХАРСАН ЮМ БАЙДГИЙМ. ШАЛ ХУДЛАА СОЛИОРНО. ӨӨРӨӨ ДУРГҮЙ ХҮНЭЭ МУУЛНА, ТАХИН ШҮТЭГЧЭЭ УХААНГҮЙ МАГТАНА. БАТТУЛГА ГЭДЭГ ЧИНЬ ТИЙМ АРИУН ХҮН ҮҮ МУУ ХӨГШИН ТҮГЦЭГ МИНЬ
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
    • Tuya
      Chi sain nom unsh sain yum uz tegeed huts.... chi argagui nuguu 30ger bulees tsalinjdag hun ni bh l daa tegeed booj uhlee.... huurhii tsalingui bolohoos aij bga bh
      2017 оны 08 сарын 07
  • Зочин (103.212.119.173)
    Ganhuyag sudlaach mundag hun shuu. Naad tsaad uchriig ni gunzgii sudalj bichdeg. Odoo manai niigem yag l iim bna. Odoo bid bugdeeree yrunhiilegchiinhee bodlogiig demjih heregtei bna.
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.24.6)
    тийм шүү экс н энхбаяр дарга төрд хийсэн ажилтай хүн элбэгдорж энхболд баяр төрөөс л шаадаг ажилтай байсан шд үнэн
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.24.6)
    БАЯР ЭЛБЭГДОРЖ ЭНХБОЛД НАРЫГ ТӨРД ХИЙСЭН ЮМ ГЭЖ ЁСТОЙ БАЙХГҮЙ БАРДАМ ХЭЛНЭ ХАРИН ТӨРӨӨС Л ХУЛГААЛЖ БАЙСАН УЛААН ЛУЙВАРЧИД ШҮҮ ДЭЭ ОЛОН ХҮН МЭДНЭ ХАРИН Н ЭНХБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ТӨРД ХИЙСЭН ЮМТАЙ САНААЧИЛСАН АЖИЛ ОЛОН БИЙ ЁРӨН ШУДАРГА Л БАЙХ ХЭРЭГТЭЙ ХИЙСЭН ЮМТАЙ ХҮНИЙГ ДЭМЖИНЭ ШУДАРГА БУС ЛУЙВАРЧИДИЙН ЭСРЭГ Л БАЙХ ЁСТОЙ ҮНЭН ЭНЭ
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.24.6)
    БАЯР ЭЛБЭГДОРЖ ЭНХБОЛД НАРЫГ ТӨРД ХИЙСЭН ЮМ ГЭЖ ЁСТОЙ БАЙХГҮЙ БАРДАМ ХЭЛНЭ ХАРИН ТӨРӨӨС Л ХУЛГААЛЖ БАЙСАН УЛААН ЛУЙВАРЧИД ШҮҮ ДЭЭ ОЛОН ХҮН МЭДНЭ ХАРИН Н ЭНХБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ТӨРД ХИЙСЭН ЮМТАЙ САНААЧИЛСАН АЖИЛ ОЛОН БИЙ ЁРӨН ШУДАРГА Л БАЙХ ХЭРЭГТЭЙ ХИЙСЭН ЮМТАЙ ХҮНИЙГ ДЭМЖИНЭ ШУДАРГА БУС ЛУЙВАРЧИДИЙН ЭСРЭГ Л БАЙХ ЁСТОЙ ҮНЭН ЭНЭ
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.24.6)
    ЭНЭ ГАНХУЯГ ГЭДЭГ НӨХӨР ЖИНХЭН ЗОБИ ГӨЛӨГ БАЙНА ХЭРЭЭ МЭДАЖ ХУЦ МОНГОЛ ТӨРД ХИЙСЭН МАНДУУЛСАН ЮМТАЙ ХҮН ЗОБИ БОЛДОГ БОЛ МОНГОЛ ТӨРД ШУДАРГА БИШ ГЭДЭГ ЮМ СЭТГҮҮЛЧ НЭРИЙГ ГУТААСАН ЗОБИ ЧИ Л БАЙХ ШИВ ДЭЭ ҮГЭЭ ОЛЖ БИЧМЭЭР ЮМ ХҮНИЙГ ХЭТЭРХИЙ ХАРЛУУЛАХ ГЭСЭН ЧИНИЙ ХАР САНАА ЧАМАЙГ ШҮҮХЭД ӨГНӨ ШҮҮ ИРГЭН БИД ЯМАР Ч СЭТГҮҮЛЧ ХҮН ЧАМШИГ Л ХҮНИЙГ ДОРОМЖИЛДОГҮЙ ЮМ ШДМЭДЭЖ АВ ГАНХУЯГ ЧИ Л ЗОБИ ЗА ЛАЛАРАА
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.24.6)
    ЭНЭ ГАНХУЯГ ГЭДЭГ НӨХӨР ЖИНХЭН ЗОБИ ГӨЛӨГ БАЙНА ХЭРЭЭ МЭДАЖ ХУЦ МОНГОЛ ТӨРД ХИЙСЭН МАНДУУЛСАН ЮМТАЙ ХҮН ЗОБИ БОЛДОГ БОЛ МОНГОЛ ТӨРД ШУДАРГА БИШ ГЭДЭГ ЮМ СЭТГҮҮЛЧ НЭРИЙГ ГУТААСАН ЗОБИ ЧИ Л БАЙХ ШИВ ДЭЭ ҮГЭЭ ОЛЖ БИЧМЭЭР ЮМ ХҮНИЙГ ХЭТЭРХИЙ ХАРЛУУЛАХ ГЭСЭН ЧИНИЙ ХАР САНАА ЧАМАЙГ ШҮҮХЭД ӨГНӨ ШҮҮ ИРГЭН БИД ЯМАР Ч СЭТГҮҮЛЧ ХҮН ЧАМШИГ Л ХҮНИЙГ ДОРОМЖИЛДОГҮЙ ЮМ ШДМЭДЭЖ АВ ГАНХУЯГ ЧИ Л ЗОБИ ЗА ЛАЛАРАА
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.24.6)
    ЭНЭ ГАНХУЯГ ГЭДЭГ НӨХӨР ЖИНХЭН ЗОБИ ГӨЛӨГ БАЙНА ХЭРЭЭ МЭДАЖ ХУЦ МОНГОЛ ТӨРД ХИЙСЭН МАНДУУЛСАН ЮМТАЙ ХҮН ЗОБИ БОЛДОГ БОЛ МОНГОЛ ТӨРД ШУДАРГА БИШ ГЭДЭГ ЮМ СЭТГҮҮЛЧ НЭРИЙГ ГУТААСАН ЗОБИ ЧИ Л БАЙХ ШИВ ДЭЭ ҮГЭЭ ОЛЖ БИЧМЭЭР ЮМ ХҮНИЙГ ХЭТЭРХИЙ ХАРЛУУЛАХ ГЭСЭН ЧИНИЙ ХАР САНАА ЧАМАЙГ ШҮҮХЭД ӨГНӨ ШҮҮ ИРГЭН БИД ЯМАР Ч СЭТГҮҮЛЧ ХҮН ЧАМШИГ Л ХҮНИЙГ ДОРОМЖИЛДОГҮЙ ЮМ ШДМЭДЭЖ АВ ГАНХУЯГ ЧИ Л ЗОБИ ЗА ЛАЛАРАА
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.140.190)
    AN TSAVAS ALAN HYDAN HURTEL
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.142.128)
    С.Баяр Оюу Толгой-г хөдөлгөсөн гавьяатай л даа. Гэхдээ авилгалын мөнгөө чимээгүйхэн хадгалаж байхгүй алдаа хийсэн
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.46.208)
    Баярцогт тэргүүтэй хэдэн нусан дарцагууд төрийн өндөр албан тушаалд сууж яаж төрийг самарсаныг мартавуу? Энхбаяр Аюурсайхан Оюунэрдэнэ мэтийн МАН аас суурь хүмүүжлээ олж авсан нуснууд МАН ыг самарч дуусна биз дээ.МАН ы үнэт зшйл нь үе үеийн намын дарга нартаа байдаг учраас тогтвортой байдаг юм.
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • зочин (202.179.27.66)
    өнөө Цагийн том том Феодалууд байна ш дээ
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • зочин (59.153.113.99)
    Эх орны орны баялгийг зарж баяжсан эрхмүүдэд хууль үйлчлэх болоогүй юу? Улсын өмчийг өөрсдөө завшчихаад ард олноо ядуу байлгах нь тэдний сонирхол. Монголын төр гэж бна уу? Хэдэн дураараа хүмүүсийг тоглуулсаар байх уу?
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • zochin (59.153.113.12)
    Baatarhuyag gej hen yum be,Uyangaagiin l nuhur biz dee.Ter hunii bichsen buhen zuv baih uu.Baatarhuyagiig bur shutchigej.Ineedtei ch yum daa.
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.178.60)
    Manaihan neere daldiig hardag yum shig saihan nairuulj ugnu shuu!
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • ,., (202.9.43.104)
    Miyeg zailuulah shorond hiih boloogui yu
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (27.123.214.126)
    нээрэн үнэн юм байна шүү ийм цаад нарий учрыг нь мэдэхгүй байж залуучууд тэр дундаа монголчууд биенэ үзэн ядан хуваагдаж болохгүй улс төрийн тоглоом хатуу шүү тэд өөрсдөө шийдэх асуудал урдуур нь орж үймээн ёамуун гаргаж яавч болохгүй урд хийдэг ажлаа сайн хийгээд л явж байх нь чухал энэ нийгэм ажилсаг байхыг л шаардана.
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • зочин (202.179.27.66)
    ядаруухан ч гэсэн голын нь олоод л бичсэн байна,
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (27.123.212.131)
    10 мянга идсэн хулгайлсан хүн шоронд сууж байхад эд нар арай арай хэтэрсэн. хамгийн гол нь ард түмэн одоо МАНА гэдгийг ойлгосон. Заййлаа
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (27.123.212.131)
    Баяр Элбэгээ Сү Батболд Сайханбилэг Баярцогт нарыг баривчлан хорихгүйгээр ямарч амжилтад хүрэхгүй. улсын мөнгө ард түмний баялгийг идэж гадаадынхан түүн дотроо хятадуудад зарсан эдгээр авилгалчдыг цаазласанаар ямар нэг эв нэгдэл буснах зүйл байхгүй.
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
    • Zochin
      Ene humuusd yamar neg yum bolloo gehed daraagiinh ni eeljee huleesen humuus bii shuu! Bitgii iim bogino uhaantai baildaa
      2017 оны 08 сарын 07
  • дорж (27.123.212.131)
    Манан ч арай л дэндсэн юм шүү. MSCгэж муухай авилгал мөнгө угаалтыг хийдэг газар байна. Бохир бизнесийг ч Ерөнхийлөгч минь зогсоо
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • иргэн (27.123.212.131)
    элбэгээг шоронд хий
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (112.72.11.114)
    manan hezeech diildehgvi bhoo .manantai temtcsen bolgon ali muugaa vzeedl duusna .
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Дандар (202.9.40.174)
    Тиймээ энэ үнэн. Одоо гажуудсан муухай бүхнийг бага гэлтгүй зөв замналд нь оруулаад явж болох байх. Хамгийн булай ажлуудыг даалгавар биелүүлж дохио зангаагаар маш муухай ажилладаг шүүх, прокурорыг нэн тэргүүн ээлжинд цэвэрлээд гүтгэгдэж хэлмэгдсэн монгол олноо тамаас ангижруулах нь их зөв. Шүүх засаглал цэвэр бол юунд ч үл дийлдэнэ. Тэднийг сонгохдоо намын ам харж биш ард түмний ам харж ядэж 50 ийг нь бүрдүүлбэл зохилтой. Муу бүхэн үтэр түргэн тонилж эх орон цэвэрших болтугай.
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • зочин (150.129.140.218)
    Энэ ч нэг их улс төр судлаач гэж өөрийгөө дөвийлгөсөн хүний ядруухан дүгнэлт байнадаа
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Төгс (103.212.118.38)
    Дэмжиж ард түмэн хөдлөмөөр л юм хэлжээ энэ удаа ард түмэн Ерөнхийлөгчөө дэмжээд түшээд хамтрахад болох л талтай байх үндсэндээ сүүлийн 20 жилийн улс төрийн тоглоомын дүрмийг ил гаргасан байна улам олон нийтийн хүртээл болгож өөрөө биечлэн удирдах хэрэгтэй байхдаа
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЖҮДО: "Астанагийн их дуулга" тэмцээний хоёр дахь өдрийн дараах байдлаар Монгол Улс 13-р байрт бичигдэж байна
    16 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
    42 мин
  • Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна
    1 цаг 18 мин
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
    5 цаг 12 мин
  • NBA-ийн аварга цолыг хүртэж үзээгүй таван агуу сагсан бөмбөгчид
    5 цаг 22 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    5 цаг 37 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    5 цаг 45 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    5 цаг 57 мин
  • Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
    Өчигдөр 11 цаг 33 мин
  • "Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна
    Өчигдөр 11 цаг 30 мин
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    Уржигдар 23 цаг 22 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    Уржигдар 18 цаг 08 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    Уржигдар 17 цаг 39 мин
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • "Их дуулга"-д эх орноо дуурьсгасан ТАВАН жүдоч
24 баримт
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК