“Лондон-2012” зуны XXX олимп Лондон хотноо эхэлсэн. Олимпийн наадамд манай улсаас жудогийн төрөлд хүч үзэж буй тамирчид өнөөдөр зодоглож эхлэх юм байна.

“Лондон-2012” зуны XXX олимп Лондон хотноо эхэлсэн. Олимпийн наадамд манай улсаас жудогийн төрөлд хүч үзэж буй тамирчид өнөөдөр зодоглож эхлэх юм байна. 60 кг-ийн жинд манай шилдэг жүдоч Д.Төмөрхүлэг Бразилийн бөх Китадайтай барилдах бол эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг Казахстаны бөх А.Кудряадоватай учраа таарсан байгаа. Эдгээр тоглолтууд манай цагаар 16:30 цагт эхлэх юм байна. Харин маргааш хийн гар бууны 10 метрийн төрөлд манай тамирчин О.Гүндэгмаа цэцээ сорих аж.
Б.Золбоо