

Харин энэ үйлдэл нь ард иргэдийн эрх ашигт халдаж байгаа үйлдэл болно гэж Мэдээллийн албаны төлөөлөгч Кристофер Грахам мэдэгдлээ. Гэвч хот бүр харилцан адилгүйгээр дүрс бичлэгийг хурааж авдаг. Жишээлбэл Лондонд дуу хураагуургүй дан камер байрлуулсан бол, зарим хотод эхний хэдэн минут бичлэг хийгээд зогсч, таксины жолоочийн командаар үргэлжлүүлэн бичдэг байна. Цагдаа нарын зүгээс бид бичлэгийг байнга хянаад байдаггүй, зөвхөн ямар нэг санал, гомдол ирсэн, эсхүл гэмт хэрэгт холбоотой үед л шалгадаг гэсэн юм. Харин Кристофер "Ард иргэдийнхээ аюулгүй байдалд цагдаа нарын зүгээс санаа тавьж байгааг ойлгож байна. Гэхдээ энэ үйл ажиллагаа хоёр талтай. Ард иргэдийнхээ алхам бүрийг хянана гэдэг зарим талаараа тэдний эрхийг зөрчиж байгаа хэрэг. Тиймээс өөрчлөх хэрэгтэй" гэсэн санал дэвшүүлжээ.
Э.Индра