зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дайны ирмэг дээрх дэлхий

2017-9-13
0
ЖИРГЭХ

ОХУ-ын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, ОХУ-ын БХЯ-ны 1 дүгээр орлогч сайд, ОХУ-ын баатар, армийн генерал Валерий Васильевич Герасимовын бичсэн дайны онолын өгүүллийг орчуулан хүргэж байна. В.Герасимов ОХУ-ын Цэргийн Шинжлэх ухааны Академи дээр уншсан лекц дээрээ тулгуурлан энэ өгүүллийг саяхан буюу 2017 оны 03 дугаар сарын 13-нд бичсэн байна. Геополитик, ялангуяа цэрэг дайны асуудлаар ярих, цэцэрхэх дуртай манайханд орчин үеийн дайны мөн чанар болон түүнд хэрхэн бэлтгэхийг шинжилсэн эл өгүүлэл таалагдана гэж найдаж байна.

Өнөөгийн дуудлагыг харгалзах нь бага хэрэг, ирээдүйг (прогноз) таамаглах хэрэгтэй.


Бүр Клаузевичийн үеэс дайныг дайсандаа өөрийн хүсэл зоригийг хүлээлгэх зорилго бүхий хүчирхийллийн үйлдэл гэж тодорхойлоод дайныг өргөтгөсөн тэмцэлтэй адилтгасан. Дайны тухай шинжлэх ухааны хөгжилд оросын болон ХХ зууны эхэн үеийн зөвлөлтийн нэрт онолчид Андрей Снесарев, Александр Свечин нар ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тэдний судалсан зүйл нь зөвхөн улс төрийн төдийгүй, мөн эдийн засаг, нийгмийн харилцааны үр дүн болсон дайн хийх үндсэн хандлагууд байлаа. 90-ээд оны эхэн гэхэд дайныг гагцхүү зэвсэгт тэмцлийн үндсэн дээр улс төрийн зорилгодоо хүрэх хэрэгсэл гэж үзэх тогтвортой ойлголт бий болжээ.


Харин АНУ-д уламжлалт болон уламжлалт бус гэсэн ангилал бүрэлдэн тогтсон болно. XXI зууны эхээр америкийн онолчид энэ ангилал дээрээ гибрид (эрлийз) дайныг нэмэхийг санал болгож эхлэв. (Цаашид “гибрид” гэдгээр нь явна- Орч Х.Д.Г.) Тэд цэвэр байдлаараа дайн гэж болохгүй, бас энх тайван гэж болохгүй үеийн дайны үйлдлийг хамааруулсан.


“Ойрхи Дорнодын мөргөлдөөний үед нийгмийн сүлжээний дайчлах боломж анх удаа өргөн хүрээнд нээгдсэн.”


Харин манай шинжлэх ухаан болон практикт орчин үеийн зэвсэгт мөргөлдөөнийг илүү аядуу ангилахыг эрмэлздэг. Бид тооны шинж тэмдгүүдийг илүүтэй харгалздаг. Гэсэн хэдий ч олон улсын болон манай албан ёсны баримт бичгүүдэд дайны тухай тодорхойлолт гэж байдаггүй. ОХУ-ын Цэргийн номлолд дайныг улс хоорондын буюу улсын дотоод зөрчлийг цэргийн хүч ашиглан шийдвэрлэх хэлбэр гэж нэрлэсэн.


Эдүгээ энэ ойлголтыг нарийвчлах асуудлаар идэвхитэй мэтгэлцээн явагдаж байна. Манай зарим эрдэмтэн мэргэжилтнүүд сонгодог тайлбарлалыг дэмждэг бол зарим нь зэвсэгт тэмцэл бол дайны зайлшгүй шинж тэмдэг (атрибут) биш гэж үзээд “дайн” хэмээх нэр томъёоны агуулга, мөн чанарыг язгуураар нь хянан үзэхийг санал болгодог. Эдүгээ мэдээллийн дайн, эдийн засгийн дайн, гибрид дайн гэсэн тодорхойлолтууд, мөн тэдгээрийн бусад олон хувилбартай тааралдаж болно.


Манай Жанжин Штаб энэ асуудлыг хэлэлцэхэд тодорхой анхаарч буй. 2016 онд Жанжин Штабын Цэргийн Академийн бааз дээр орчин үеийн нөхцөл дэх “дайн” гэсэн ойлголтын мөн чанарыг хэлэлцэх ажлыг зохион байгуулав. Мөн энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн дэргэдэх Шинжлэх ухааны Зөвлөлийн секцийн хуралдаанаар хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн явцад орчин үеийн зэвсэгт тэмцлийн тодорхойлох шинж болон онцлогт анализ хийх, түүний үүсэл хөгжлийн хандлагыг илрүүлэн гаргах нь зайлшгүй болох тухай ерөнхий дүр зургийг боловсруулсан.


Гибрид дайныг хавьтахгүй (безконтакный) дайн халав


ХХ зууны төгсгөл XXI зууны эхэн үеийн мөргөлдөөнүүд оролцогчдын тоо, хэрэглэж буй зэвсэг, цэргийн үйлдлийн хэлбэр болон аргаараа бие биенээсээ ялгардаг. Түүнчлэн дайн явуулах ерөнхий зааг хязгаараас халин гарч байгаагүй. Ийм мөргөлдөөнд янз бүрийн төрлийн бүрэлдэхүүн хэсэг болох шууд зэвсэгт мөргөлдөөн, улс төр, дипломат, мэдээллийн болон бусад хэсгийг ашигладаг байв.


Гэтэл эдүгээ шинэ шинэ шинжүүд бий болов. Энэ бол дайны улс төрийн ерөнхий амжилтад тэмцлийн аль нэг хэлбэрийн оруулах хувь нэмрийн харьцаа, цэргийн болон эдийн засгийн хүчин чадлаараа аль нэг тал илэрхий давуу талтай болох зэрэг өөрчлөлтүүд юм.


Орчин үеийн мөргөлдөөнд хэд хэдэн онцлог буй:


НАТО-гийн Югославт явуулсан операцийн туршлага урд өмнө өргөн тархаагүй байсан хавьтахгүй буюу зайнаас дайтах дайны эрин үеийг нээсэн. Үүний шалтгаан бодитой юм, дайны зорилгод хүрэхэд газар зүйн хязгаарлагдмал байдал, түүнчлэн эдийн засгийн шинж чанар нөлөө үзүүлдэг байна. Зэвсэглэлийн өртөг, улмаар нийт дайны өртөг гэсэн хүчин зүйл байлдааны үйлдэл явуулах аргад бүхэлдээ чухал үүрэг гүйцэтгэх болов.


Энэ дайны гол онцлог нь янз бүрийн зориулалт, үйлдэл бүхий робот техникийн комплекс, нисгэгчгүй нисэх аппарат зэргийг маш ихээр хэрэглэсэн явдал болно.


Янз бүрийн хүч, хэрэгслийг ашиглах шинэ шинэ хэлбэрүүд бий болов. Жишээлбэл, Ливийн дайны үеэр үл нисэх бүс байгуулахын хамт НАТО-гийн гишүүн орнуудын хувийн цэргийн компаниуд, сөрөг хүчний зэвсэгт нэгтгэлүүдийн хамтын үйлдлийг хослуулан тэнгисийн бүслэлт хийх явдлыг нэгэн зэрэг хийж байна.


Тэргүүлэх орнуудын армийн мөрдөж буй концепциудад мэдээллийн давуу тал олж авах явдлыг байлдааны үйл ажиллагааны зайлшгүй нөхцөл хэмээн тусгасан байна.


Энэхүү зорилтыг шийдвэрлэхэд Хэвлэл мэдээллийн хэрэгсэл (ХМХ) хийгээд нийгмийн сүлжээг ашиглаж байна. Үүнтэй зэрэгцүүлэн мэдээлэл-сэтгэл зүйн, мэдээлэл-техникийн үйлчлэлийн хүч, хэрэгслүүдийг дайчилж байна. Ойрхи Дорнодын дайнд анх удаагаа нийгмийн сүлжээний дайчлах боломжийг өргөнөөр ашигласан. Үүний тодорхой жишээ нь Сирийн мөргөлдөөнд гибрид аргыг ашигласан явдал болно. Тэнд цэргийн болон цэргийн бус шинж чанар бүхий уламжлалт болон уламжлалт бус үйлдлийг нэгэн зэрэг ашигласан юм.


Мөргөлдөөний эхний шатанд Сирийн дотоод зөрчлийг сөрөг хүчний зэвсэгт тэмцэл болгон хувирган өөрчлөв. Дараа нь гадаадын зааварчлагчдын дэмжлэгэд тулгуурлан мэдээллийг идэвхитэй дагалдуулах замаар босогчдыг зохион байгуулалтад оруулав. Сүүлд нь Засгийн Газрын эсрэг тэмцэлд хилийн чанадаас хангамж, чиглэл авч байдаг алан хядагч бүлгүүдийг оруулсан юм.


Ийм гибрид үйлдлийг АНУ болон НАТО-гийн орнууд олон улсын тавцан дээр практикт идэвхитэй нэвтрүүлж байна. Үйлдлийн ийм хувилбар нь түрэмгийлэл гэсэн тодорхойлолтод ордоггүйтэй олон талаар холбоотой.


Ийм аргуудын хослолыг барууны ХМХ “гибрид дайн” гэж нэрлэдэг. Гэхдээ энэ нэр томъёог нэгэнт тогтсон зүйл гэж үзэх нь яарсан хэрэг болно.


Дассан үгийг шинээр ойлгохуй 


Анализаас үзэхэд XXI зууны эхнээс зэвсэгт мөргөлдөөн өөрчлөгдөж байгааг нотолсон олон хандлага байна. Өнөөдөр дайн болон энх тайвны зааг ялгаа арилж байгаа нь илт болсон.


Гибрид дайны нөгөө тал нь энх тайван цаг үеийг шинээр ойлгох болж, аль нэгэн улсын эсрэг цэргийн болон өөр нээлттэй хүчирхийлэл хийхгүй, харин тэр улсын үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт байдал нь аюул заналхийлэлд орж, эвдэгдэх болсон явдал юм.


Цэргийн хүч хэрэглэх шалтаг, шалтгааны хүрээ зааг өргөсөж, улс орныхоо эдийн засгийн ашиг сонирхлыг хангах үйлдлээ аль нэг оронд ардчиллыг хамгаалах буюу ардчилсан үнэт зүйлсийг нэвтрүүлэх лоозонгийн дор гүйцэлдүүлэх болов.


Мөргөлдөөний аргын агуулгад улс төр, эдийн засаг, дипломат, мэдээлллийн болон хүн амын эсэргүүцэгч чадавхийг оролцуулан хэрэгжүүлж буй цэргийн биш аргууд зонхилох болов.


Тэмцлийн цэргийн биш хэлбэр аргууд нь урд өмнө байгаагүй технологийн хөгжилд тулгуурлаж, аюултай, заримдаа хүч хэрэглэсэн шинжтэй болж байна.


Тэдгээрийг практикт хэрэглэснээр тухайн улсын эрчим хүч, банк, эдийн засаг, мэдээллийн болон амьдралын бусад хүрээ сүйрэлд орж болох юм. Үүний жишээ болгож 2015 онд Ираны эрчим хүчний дэд бүтэц рүү кибернетик атак хийсний үр дүнг дурдаж болно.


Орчин үеийн мөргөлдөөний гол шинж, онцлог, хөгжлийн хандлагыг шинжлэн үзэхэд тэдгээр нь бүгдээрээ цэргийн хүчирхийллийн хэрэгсэл ашигладаг нийтлэг шинжтэй. Чингэхдээ Иракийн эсрэг АНУ, Югославын эсрэг НАТО-гийн хоёр дайн бараг сонгодог зэвсэгт тэмцэл болсон байхад Сирид зэвсэгт тэмцлийн нэг тал нь терроризмын эсрэг үйлдлийн хэлбэртэй, эсрэг тал нь хууль бус, байнгын бус нэгтгэл болон террорист бүтцийн үйлдлийн хэлбэртэй байв.


Ийнхүү орчин үеийн дайны агуулга ойрын ирээдүйд урьдын адил хэвээр үлдэж байна. Түүний гол шинж нь зэвсэгт тэмцэл байгаа явдал юм.


Үүний хамт дайны мөн чанарыг тодорхойлох асуудал нь хаагдсан асуудал биш бөгөөд байнга судлах, нарийн нягт боловсруулахыг шаардаж буй. Энэ зорилгоор Олон улсын цэрэг-техникийн “Арми-2017” форумын Шинжлэх ухаан-ажил хэргийн хөтөлбөрт “Орчин үеийн дайн ба зэвсэгт мөргөлдөөн: гол шинж, онцлогууд” сэдвээр дугуй ширээний ярилцлагыг энэ оны 08 дугаар сараас оруулсан юм. АВН-ын эрдэмтэнд үүнд хамгийн идэвхтэй оролцох ёстой. (АВН нь “Армия Воли Народа” буюу монголоор “Ард түмний хүсэл зоригийн Арми” хэмээх ТТБ юм. Энэ байгууллага Ерөнхийлөгч болон Төрийн Думд хуулийн төсөл оруулж чаддаг.)


Мөн цэрэг улс төрийн болон цэргийн нэр томъёо тодорхойлолтыг стандартжуулах салбар хоорондын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай.


Дэлхий дахины зөрчилт боломж өсч буй нөхцөлд улс орны батлан хамгаалах салбарт хэд хэдэн зорилт чухал болон тавигдаж байна.


Өндөр нарийвчлалтай хэмжээс


Хамгийн гол асуудал бол ОХУ болон түүний холбоотнуудад аль ч зүгээс ирж болох боломжит түрэмгийллийг баталгаатай няцаах явдал урьдын адил хэвээр байна.


Чингэхдээ энх тайван үед стратегийн хувьд тогтоон барих арга хэмжээг хэрэгжүүлэхдээ байгаа хүч хэрэгсэлдээ тулгуурлан улс орны аюулгүй байдалд учрах аюул заналыг саармагжуулах явдлыг хангах ёстой.


Үүнтэй холбоотойгоор цэргийн аюул хийгээд заналхийллийг прогнозчлохын үүрэг, ач холбогдол өсч байгаа ба үүнийг эдийн засаг, мэдээлэл болон бусад дуудлагуудыг иж бүрнээр нь үнэлэн цэгнэж хэрэгжүүлэх ёстой.


“ОХУ-ын Зэвсэгт хүчний өндөр нарийвчлалтай цохилтын зэвсгийн потенциал 2021 онд дөрөв дахин өсөх болно.” 


Зэвсэгт хүчний боломжийг боловсронгуй болгох явдлыг бүхий л төрөл, зүйлийн цэргийн (хүчний) хөгжлийг тэнцвэржүүлэх, холбоо харилцаа, тагнуул, автоматжуулсан удирдлага, радио электроны байлдааны өндөр нарийвчлал бүхий зэвсэг, орчин үеийн хэрэгслүүдийг эзэмших замаар хэрэгжүүлнэ.


Эдүгээ Стратегийн зориулалтын Пуужингийн цэргийг орчин үеийн цогцолборуудаар хангах ажил өргөн цар хүрээтэй явагдаж байна. Манай флотод дэлхийн өөр хаана ч байхгүй балластик болон далавчит пуужин бүхий атомын шумбагч хөлгүүд ирж байна. Манай домогт стратегийн пуужин зөөгч Ту-160, Ту-95 МС зэрэг стратегийн нисэх хүчин шинэчлэгдэж байна.


Энэ бүхний үр дүнд 2020 он гэхэд манай Стратегийн цөмийн хүчний орчин үеийн зэвсгээр хангагдсан байдал 90 хувьд хүрнэ. Зэвсэгт хүчний өндөр нарийвчлалтай зэвсгийн цохилтын боломж дөрөв дахин дээшлэх ба ингэснээр Орос орны аюулгүй байдлыг хилийн бүх уртаашид хангах болно.


2021 онд гэхэд Хуурай замын цэрэг дэх орчин үеийн зэвсэг, цэргийн техникийн хувь 70-аас доошгүй хувь байх болно. Агаар-сансрын хүчинд нисэх хүчний байлдааны боломжийг 1,5 дахин ихэсгэх шинэ үеийн онгоцнууд ирж байна.


Тэнгисийн цэргийн флотод хэт холын зайны өндөр нарийвчлалтай пуужин бүхий орчин үеийн хөлөг онгоцнуудыг нийлүүлж байна.


Байлдааны боломжийг дээшлүүлэхэд робот техник гол үүрэг гүйцэтгэж байна. Янз бүрийн зориулалтын робот техникийн цогцолборыг (РТК) өргөн хэмжээгээр, гэхдээ үндэслэлтэй хэрэглэснээр цэргийн төрөл, зүйлийн үйлдлийн үр ашгийг нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүний хохирлыг үлэмж багасгах болно.


Шинжлэх ухаан түрүүлнэ


Өнөөдөр манай Зэвсэгт хүчин Сирид байлдааны туршлага олж авч байна. Армийнхан зэвсэг болон цэргийн техникийн янз бүрийн загваруудыг цаг агаарын хүнд нөхцөлд шалгах, турших сайхан боломж олж авсан юм. Одоо Сирийн кампанийн үеэр зэвсэгт тэмцлийн хэрэгслүүдийг ашиглаж, хэрэглэсэн туршлагаа нэгтгэн дүгнэх ажлаа үргэлжлүүлж, тэдгээрийг гүйцээн боловсруулах, шинэчлэхэд сургамж авах ёстой.


Ялалт зөвхөн материаллаг төдийгүй, ард түмний оюун санааны нөөц, түүний нэгдэл нягтрал, түрэмгийллийг сөрөн зогсох бүх хүчний хүсэл эрмэлзлээр олддог гэдгийг бид санаж явах ёстой.


ОХУ-ын Цэрэг-улс төрийн удирдлага армид итгэх ард түмний итгэлийг сэргээх талаар асар их хүчин чармайлт гаргаж байна. Өнөөдөр манай Зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдлын зарчмын шинэ түвшинд гарсан бөгөөд энэ нь нийгмийн бүх талын дэмжлэгийг хүлээж байна.


Армийн нэр төрийг цаашид нэмэгдүүлэхийн тулд арми болон нийгмийн холбоог хөгжүүлэх нь чухал, үүний тулд цэргийн албан хаагчдыг бэлтгэх, залуучуудыг эрх оронч хүмүүжлийг системийг боловсронгуй болгох хэрэгтэй.

 

Улс орныг батлан хамгаалах чухал зорилтуудыг шийдвэрлэх явдал нь тэдгээрийн нягтнямбай, түрүүлж амжсан боловсруулалтгүй бол боломжгүй юм. Үүнтэй холбоотойгоор Цэргийн шинжлэх ухааны Академийн тэргүүлэх зорилтуудад анхаарлаа хандуулах ёстой.

 

Энэ нь юуны өмнө улс хоорондын сөргөлдөөний шинэ хэлбэр хийгээд түүнийг сөрөн зогсох үр ашигтай аргуудыг боловруулах судалгаа юм.


Дэлхийн гол гол бүс нутгийн цэрэг- улс төрийн болон стратегийн нөхцөл байдал, хөгжлийн удаан хугацааны прогноз, сценарыг бий болгох нь нэн чухал зорилт мөн.


Орчин үеийн зэвсэгт мөргөлдөөний онцлогийг нэн даруй судлах шаардлага үүсч байна. Энэ үндсэн дээр янз бүрийн нөхцөл дэх цэргийн удирдлага, цэргийн үйлдлийн арга зүйг боловсруулах ёстой. Харин байлдааны алслагдсан театрт цэргийг (хүчийг) бүлэглэх, зохион байгуулах зэрэг нь тусгайлсан судалгаа шаардах юм.


Цаашид боловсруулбал зохих цэргийн шинжлэх ухааны нийтлэг зорилтууд ач холбогдлоо алдахгүй юм.


ОХУ-ын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, армийн генерал Валерий Герасимов.
2017 оны 09 дүгээр сарын 13.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
Жоомоо алах гээд байшингаа шатаав!
BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.229.122.47)
    орчуулж сурахгүй гар юмаа
    2017 оны 09 сарын 20 | Хариулах
  • ss (203.91.112.115)
    батлан хамгаалах зардлаа хассаар байгаа ганц улс нь МУ бөгөөд өөрийн толгойгүй, өөрийгөө хамгаалах тухай бодох чадвар улс төрчдөд нь байхгүй гэж хэлж болно.
    2017 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (43.242.243.152)
    Үнэхээр цэргийн шинжлэх ухааны орчин үеийн хөгжлийн хандлагыг Оросууд тодорхойлж буйгаар үл барам практикт нэвтрүүлэх шинэ зэвсэг техник технологийгашиглах талд хол түрүүлсэнийг бүгд л хүлээн зөвшөөрч байна.
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлд ирэх онд 78.5 км урт дугуйн зам барина
    5 цаг 56 мин
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
    7 цаг 10 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд дуусна
    7 цаг 48 мин
  • Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
    8 цаг 31 мин
  • Гурван Кимийн дор төрдөө зүтгэсэн Ким Ён Нам таалал төгсжээ
    11 цаг 20 мин
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
    11 цаг 33 мин
  • Алхдаг хүмүүс Альцгеймер өвчнөөр өвдөх магадлал бага болохыг тогтоожээ
    12 цаг 6 мин
  • Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ
    12 цаг 9 мин
  • Голомт банк Монголын анхны WEARABLE төлбөрийн картыг танилцуулж байна
    12 цаг 33 мин
  • Баруун аймгуудын нутгаар зудын хүндрэл үүсэх эрсдэлтэй байна
    12 цаг 47 мин
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
    12 цаг 49 мин
  • “МӨНГӨН ГҮҮР”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо
    12 цаг 56 мин
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
    13 цаг 16 мин
  • Пари Сен-Жермен vs Байерн Мюних - Аваргуудын лигийг тэргүүлэгчдийн тулаанд хэн ялалт байгуулах вэ?
    13 цаг 26 мин
  • Сингапур чиглэлд долоо хоног бүрийн мягмар, бямба гарагуудад шууд нислэг үйлдэнэ
    13 цаг 29 мин
  • Хот суурийнгийн цаг агаарын урьдчилсан мэдээ илүү богино хугацааны нарийвчлалтай хүрдэг боллоо
    13 цаг 30 мин
  • Байнгын хороод хуралдана
    13 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: Үндэсний эрсдэлийн үнэлгээний тайлангийн хэлэлцүүлэг болно
    13 цаг 45 мин
  • Улаанбаатарт 5 градус дулаан байна
    13 цаг 49 мин
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
  • УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Ирэх оны төсвөөс тоног төхөөрөмжийн зардлыг танаж багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
  • Монголын сагсан бөмбөгийн багууд дунд “Холбооны цом”-ын тэмцээнийг явуулна
  • Л.Энх-Амгалан: Цалингаас гадна тогтолцооны шинэчлэлийг ярих хэрэгтэй
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Жүр Үр” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа
  • Э.Бат-Амгалан: Багш, эмч болоод төрийн албан хаагчдыг орон сууцанд хамруулах ажлын хэсэг байгууллаа
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • Apple Pay х Mastercard виртуал картад зориулсан урамшууллын хугацаа сунгагдлаа
  • S&P Агентлаг Засгийн газрын төсвийн бодлогыг эергээр үнэлж, тогтвортой үргэлжлүүлэх нь зүйтэй гэв
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголын сагсан бөмбөгийн багууд дунд “Холбооны цом”-ын тэмцээнийг явуулна
  • УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Ирэх оны төсвөөс тоног төхөөрөмжийн зардлыг танаж багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Л.Жижжалам: Энэхүү шагналыг авахад ээж минь их баярлаж байгаа ээжийгээ баярлуулсандаа баяртай байна
  • МУГЖ С.Ариунбямба: Ард түмнийхээ дуудлагаар, тэдний халуун алга ташилтан дор энэхүү хүндэт дээд цолыг хүртэж  байгаадаа баяртай байна
  • Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
  • Л.Энх-Амгалан: Цалингаас гадна тогтолцооны шинэчлэлийг ярих хэрэгтэй
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Жүр Үр” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа
  • Apple Pay х Mastercard виртуал картад зориулсан урамшууллын хугацаа сунгагдлаа
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК