
«Соёны нурууны дуу хөгжим-2012» олон улсын эстрад дууны тэмцээн энэ сарын 10-12 өдрүүдэд БНТыва Улсад явагдана.

«Соёны нурууны дуу хөгжим-2012» олон улсын эстрад дууны тэмцээн энэ сарын 10-12 өдрүүдэд БНТыва Улсад явагдана. Оросын 13 бүс нутаг болон гадаад улсын бүтээлч залуучууд энд цугларах юм байна. Эдгээр нь Хятад, Түрк, Украйн, Казахстан, Монгол, Халимаг, Башкортостан, Саха-Якут, Уулын Шори зэргийн дуучид аж. Тэмцээний хүрээнд орчин цагийн эстрадын дууг угсаатны өнгө аястай хослуулсан байна.
Энэ оны тэмцээний Гран-при шагнал гурван мянган доллар бөгөөд бүх шагналтанд мөнгөн шагнал, өргөмжлөл, оролцогчдад бэлэг дурсгалын зүйл гардуулах гэнэ.
Ц.Болор