Ойрын өдрүүдэд зам хаах байршлуудыг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.
- Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэл хааж, шинэчилж дуусчээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг, 6, 15, 18-р хороо Сангийн хорооны гудамжны засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх авто замыг долдугаар сарын 15-ны 23:00 цагт хаасан. Замыг долдугаар сарын 17-ны 06:00 цагт буюу өнөөдөр нээлээ.
- Үргэлжлээд Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг, 3, 15-р хороо Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг долдугаар сарын 18-ны 22:00 цагт хааж, шинэчилж эхэлнэ. Замыг долдугаар сарын 20-ны 06:00 цагт нээнэ.