Өнөөдөр 16:30 цагаас Жүдогийн эрэгтэйчүүдийн -100 кг жинд МУГТ А.Түвшинбаяр зодоглоно. Түүний жинд 30 жүдоч өрсөлдөх бөгөөд манай тамирчин эхний барилдаанаа В хэсэгт Тайландын Теерават Хомклинтэй хийж, ялбал Францын Тьерри Фабре, Египетийн Рамадан Дарвиш нарын ялагчтай барилдах юм.
Дэлхийн чансаанд олимпийн эрх бүхий эхний 22 байрт тогтмол багтсанаар Лондонг зорих эрхтэй болсон. Н.Түвшинбаярын амжилтаас дурдвал Азийн аварга болон Парисын “Их дуулга”, дэлхийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Мөн үндэсний бөхийн аймгийн арслан цолтой.