

Түүний нөхөр Саймон Конеки өдгөө 36 настай бөгөөд тэрбээр таван настай охинтой. Удахгүй мэндлэх хүүхдээ тэсч ядан хүлээж буй хосууд аз жаргалтай байгаа аж. Дуучин бүсгүй маань ээж болох гээд нэлээд бэлдэж байгаа юм.Тэрээр сар гаруйн дараа амаржих гэнэ.
Дуучин бүсгүй бүтэлгүй хайрын гуниг шаналал дүүрэн дуунуудаараа хамгийн их борлогдсон цомгийн эзэн болсон бөгөөд Грэммийн хөгжмийн наадмын хамаг шагналыг хамсан билээ.
Тэрээр “Forbes” сэтгүүлээс тодруулдаг 30-аас доош насны дэлхийн хамгийн өндөр хөлстэй алдартнуудын жагсаалтын шилдэг аравт багтсан. Түүний амжилт бүтээл 2011 оны байдлаар 35 сая ам. долларын ашиг олж чаджээ. Энэхүү жагсаалтыг алдартнуудын цомог, концерт, кино болон зар сурталчилгаанаас олсон орлогыг нь үндэслэн тодруулдаг юм. Дуучин Аделийн “21” цомог нь өнгөрсөн жил 17 сая гаруй хувь борлогдож, дэлхийн хамгийн их борлуулалттай цомгоор шалгарсан билээ. Энэхүү цомог нь зөвхөн Их Британид л гэхэд дөрвөн сая хувь борлогдсон байна. Дуучин бүсгүйг хэр сайн ээж болохыг удахгүй харах юм байна.
Ц.Болор