
Олон улсын спортын холбоодын дэмжлэг, Монгол Улсын спортын хороодоос
ирүүлсэн саналыг үндэслэн 2013 онд манай улсад олон улсын зургаан
тэмцээн зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Олон улсын спортын холбоодын дэмжлэг, Монгол Улсын спортын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн 2013 онд манай улсад олон улсын зургаан тэмцээн зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнд, Буудлагын спортын Ази тивийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээн, “Чингис хаан-2013” жүдо, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн, байт харвааны Азийн гранпри тэмцээн, Монгол туургатны хүүхдийн наадам, Бодибилдинг, фитнессийн залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохиохоор боллоо. Эдгээр арга хэмжээний зардлыг 2013 оны улсын төсвийн багцдаа тусган санхүүжүүлж, тэмцээний бэлтгэлийг бүрэн хангуулж, зохион байгуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт даалгажээ. Түүнчлэн, 2013 онд Оюутны спортын III их наадмыг орон даяар дөрвөн үе шаттайгаар, гадаадад суралцагч монгол оюутнуудын дунд спортын 15 төрлөөр зохионо. Мөн дэлхийн болон бүсийн мэргэжлийн уралдаан, тэмцээнд онцгой амжил гаргасан гоо засалч, түүний дасгалжуулагч, хувцас урлаачид Засгийн газраас мөнгөн урамшуулал олгох журмыг баталлаа.
БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төвийнхөн Төв аймгийн музейтэй хамтран тус аймгийн нутаг дэвсгэр дахь түүх, соёлын дурсгалт зүйл болох булш, хиргисүүр, хадны зураг, бичээс, хүн чулуу, сүм хийд, эртны хот суурийн туурь зэргийг бүртгэж мэдээллийн санд оруулжээ.
Д.Ундрах 24tsag.mn