Их Британийн анхны алтан медалийг Сэлүүрчин Хелен Гловер, Хейдэр Станинг нар эмэгтэйчүүдийн хос сэлүүрт завины төрлөөр хүртлээ. Дэлхийн аваргын мөнгөн медалтанууд тэмцээн эхэлмэгц л тэргүүлж эхэлсэн байна. Нийт 7:27.13 цагаар эмэгтэй хос сэлүүрт завины төрлийг тэргүүлжээ.
Тус төрлийн мөнгөн медалийг Австралийн баг тамирчид, хүрэл медалийг Нью Зеландын баг тамирчид авчээ. Алтын медалийн эзэн 27 настай Хелен Гловер хэлэхдээ: “Би баярласандаа уналаа. Үнэхээр сүүлийн 250 метрт би инээснээ санахгүй байна, бид чадна гэж хэзээ ч бодож байсангүй ” хэмээжээ. Одоогийн байдлаар Их Британи улс чансаагаар 14-т бичигдэж байна. Медалийн хувьд алт 1, мөнгө 2, хүрэл 3 гээд нийт 6 медал авчээ.

Э.Индра