Лондонгийн олимп зургаа дахь өдрөө үргэлжилж, медалийн жагсаалтыг Хятад улс тэргүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар Хятад 17 алт, 9 мөнгө, 4 хүрэл нийт 30 медалиар хошуулчилж байна. Тэгвэл АНУ түүний араас 12 алт, 8 мөнгө, 9 хүрэлтэйгээр хоёрт бичигджээ. Харин гуравт Өмнөд Солонгосын тамирчид 12 алт, 8 мөнгө, 4 хүрэл медальтайгаар жагслаа. Монгол улсын хувьд зургаа дахь өдрийн байдлаар жүдо бөхийн нэг хүрэл медаль авснаар 39-д бичигдэж байна.


Б.Баяр