

Ахмад хөлбөмбөгч энэ улирал дуусмагц зодог тайлах ажээ. Карлос дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж байгаа бөгөөд сургалт дууссаны дараа Анжи багт туслах дасгалжуулагч болох магадлалтай байна.
Харин Роберто Карлос “Реал Мадрид” багт хүчин зүтгэх хугацаандаа дөрвөн удаа Ла лигт, гурван удаа Аваргуудын лигт, Испанийн Супер цомын тэмцээнд гурван удаа түрүүлж байлаа. Мөн Бразилийн шигшээд 125 тоглож 2002 онд дэлхийн аварга болж байв.
Ц.Болор