
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг Яармаг, Нисэх, Биокомбинатын чиглэлийн
Авто тээврийг шалган бүртгэх товчоодод байгалийн голомтот болон мал,
амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс сэргийлэх 24 цагийн хяналт шалгалт
хийж эхэлжээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг Яармаг, Нисэх, Биокомбинатын чиглэлийн Авто тээврийг шалган бүртгэх товчоодод байгалийн голомтот болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс сэргийлэх 24 цагийн хяналт шалгалт хийж эхэлжээ.
Шалгалт явуулах ажлын хэсэг ирэх аравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллана. Тэд энэ хугацаанд Нисэх, Яармагийн дэнжид тууврын мал оруулахгүй байх, малын түүхий эдээр үйлдвэрлэл худалдаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад эрүүл ахуй халдвар судлалын хяналтын үзлэг тандалт, шинжилгээг зохион байгуулах аж.
Д.Ундрах 24tsag.mn