
Элсний волейбол хамгийн их үзэгчтэй спортын төрөл болжээ. Лондон 2012
олимпын наадмын элсний волейболын талбайд зориулж 3000 тонн элс морины
уралдааны талбайд авчруулжээ.

Элсний волейбол хамгийн их үзэгчтэй спортын төрөл болжээ. Лондон 2012 олимпын наадмын элсний волейболын талбайд зориулж 3000 тонн элс морины уралдааны талбайд авчруулжээ. Элсний волейболын талбайн хувьд урт нь 16 метр, өргөн нь 8 метр, элсээр бүрхэгдсэн.
Тэмцээний торын өндөр эрэгтэй төрөлд 2,43 метр, харин эмэгтэй төрөлд 2,24 метрийн өндөртэй юм байна.
Элсний волейболын бөмбөгийн жин нь 260-280 грамм байдаг байна. Элсний волейбол олимпийн наадмын төрөлд орж ирснээс АНУ-ын баг тамирчид 5 удаа ялж, алтан медалын эздээр тодорчээ.
Ц.Болор