Сүхбаатар дүүргийн шүүхэд болж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх
хурлаар Н.Энхбаяр нарын ялын тогтоолыг улсын яллагч Ё.Сагсай
танилцууллаа.

Сүхбаатар дүүргийн шүүхэд болж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурлаар Н.Энхбаяр нарын ялын тогтоолыг улсын яллагч Ё.Сагсай танилцууллаа. Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2-т зааснаар тодорхой албан тушаал хаших эрхийг дөрвөн жилээр хасч,Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар түүний эзэмшлийн дансанд байрлах 8935936 ам. доллар, дундын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд оршин орон сууцнаас Н.Энхбаярт оногдох хувийг хурааж, 8.6 жилийн хорих ял оноохоо улсын яллагч Ё.Сагсай шүүх бүрэлдэхүүнд танилцууллаа. Харин Д.Дуламсүрэнд Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасч, 150.3-т зааснаар дундын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд оршин орон сууцнаас Д.Дуламсүрэнд оногдох хувийг хурааж, мөн 10 сая төгрөг хурааж, 6.1 жилийн хорих ял, До.Чулуунбаатарт Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар 10 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5.1 жилийн хорих ял, Ж.Мягмаржаргалд Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар түүний эзэмшлийн Лексус-470 маркийн шал өнгийн машиныг хурааж, 5.6 жилийн хорих ял мөн Эрүүгийн хуулийн 243.2-т зааснаар нэг жилийн хорих ял оноож, нийлүүлээд 6.6 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүх бүрэлдэхүүнд танилцууллаа.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)