
Дорнод аймгийн “Маршал энтертайнмент” “A&O” студийн залуус хамтран бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр болжээ.

Дорнод аймгийн “Маршал энтертайнмент” “A&O” студийн залуус хамтран бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр болжээ. Тэд киногоо “Аз жаргалын эрэлд” хэмээн нэрлэсэн бөгөөд өчигдрөөс зураг авалтаа эхлүүлсэн байна. Энэхүү залуус цаг үе, техникийн хөгжил дэвшлээс хоцрохгүйг хичээж, орон нутагт сайн уран бүтээл хийж болдгийг харуулах, хот хөдөөгийн ялгааг арилгахыг хүсдэг ажээ. Тэд аймагтаа уран бүтээлээ туурвидаг хамтлагуудын клип, телевизийн нэвтрүүлэг зэрэг цөөнгүй бүтээлийг хийж байжээ. Залууст уран сайхны кино бүтээсэн туршлага байхгүй ч Дорнод аймгаар овоглосон мэргэжлийн жүжигчид, уран бүтээлчид оролцож, зааж зөвлөж байгаа болохоор кино бүтээх нөр их ажлын ард давгүй гарна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn