
Төрийн ордонд УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүдийн хурал эхэлж байна. Энэ хурлаар шинээр байгуулахаар төлөвлөж байгаа байнгын хороодод ямар гишүүд орох талаар хэлэлцэнэ гэв. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс ял төлөвлөсөнтэй холбоотой асуудлыг ч ярилцах магадлалтай гэж эх сурвалж мэдээллээ.