
Монголын загварын "Fashion channel" суваг анх удаа албан ёсны нээлтээ энэ сарын дундуур хийхээр төлөвлөжээ.

Монголын загварын "Fashion channel" суваг анх удаа албан ёсны нээлтээ энэ сарын дундуур хийхээр төлөвлөжээ. Монгол болон гадаадын загварын ертөнцийн шинэ соргог мэдээллийг үзэгчдэд хүргэж, загварын шоуг бодитоор мэдрүүлэх эл телевизийнхэн энэ салбарын хөгжил, менежментэд хувь нэмрээ оруулах зорилготой аж. Монголын залуучууд хамтран тус телевизийг байгуулсан бөгөөд олон улсад үйл ажиллагаа явуулдаг ижил нэртэй телевизүүдтэй ямар нэгэн хамааралгүй гэнэ. Түүнчлэн, телевизийнхээ хөтөлбөрийг Азийн хэд хэдэн оронд цацахаар болсон байна.
Д.Ундрах 24tsag.mn