
Олон улсын брижүүд дээрх Монголтой хамааралтай компаниудын хувьцааны
ханш унасаар байна. Үүнд, Монголын хамгийн том уул уурхайн компани
Mongolian Mining Corporation-ийн хувьцаа түүхэндээ хамгийн доод үнэ
700 төгрөг хүрчээ

Олон улсын биржүүд дээрх Монголтой хамааралтай компаниудын хувьцааны ханш унасаар байна. Үүнд, Монголын хамгийн том уул уурхайн компани "Mongolian Mining Corporation"-ий хувьцаа түүхэндээ хамгийн доод үнэ 700 төгрөг хүрчээ. Шинжээчдийн үзэж буйгаар гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шинэ хууль батлагдсантай холбоотой аж. Олон улсын бирж дээр бүртгэлтэй компиануудаас Хонгконгийн хөрөнгийн бирж дээрх "Mongolian Mining Corporation", харин Лондонгийн хөрөнгийн бирж дээрх “Петро Матад Лимитед” компанид монголчуудын хөрөнгө оруулалт давамгайлдаг. Дээрх хоёр компаний хувьцааны ханш сүүлийн саруудад буурсаар байгаа. Ийнхүү нүүрсний компаниудын хувьцааны ханш унаж байгаад, Хятадад коксжих нүүрсний үнэ буурч байгаа нь нөлөөлж буй хэмээн шинжээчид үзжээ. Өнгөрсөн сарын мэдээгээр Хятадын хойд нутагт буюу манай экспортлогч компаниудын нүүрсээ нийлүүлдэг Баотао хот орчимд нэг тонн коксжих нүүрс 1160 юань буюу 182 ам.долларын ханштай байна.
Д.Ундрах 24tsag.mn