

Харин хүрэл медал хүртсэн Өмнөд Солонгосын тамирчин Жюн Жун Сон АНУ-ын тамирчин Сит Келсиг 12-11 онооны зөрүүтэйгээр ялжээ. Лимордо хэлэхдээ: “Би багаасаа өөрийнхөө хүчээр олимпын аварга болохыг мөрөөдөж байсан ” гэжээ. Венесуелийн анхны алтан медал 1968 онд боксын төрлөөр авч байсан бол ийнхүү 44 жилийн дараа олимпын аварга дахин тодорлоо. Олимпын наадмын туялзуур сэлмийн төрлөөр авсан алтан медал нь Венесуел улсын хувьд Лондон 2012 олимпын наадмын анхны алтан медал болж байна. Үе үеийн олимпын наадмаас Венесуел улс авсны алт 2, мөнгө 2, хүрэл найман медал гээд нийт 12 медал авчээ.
Э.Мөнх