
Олон улсын бадминтоны холбоо Олимпийн наадамд оролцож буй зарим улсын
тамирчидыг худлаа тоглосон хэмээн үзэж сахилгын арга хэмжээ авахаар
болсноо зарлав.

Олон улсын бадминтоны холбоо Олимпийн наадамд оролцож буй зарим улсын тамирчидыг худлаа тоглосон хэмээн үзэж сахилгын арга хэмжээ авахаар болсноо зарлав. Өмнөд Солонгосын хоёр, Хятад, Индонезийн тус бүр нэг хосыг хэсгийн сүүлийн тоглолтондоо ялахын тулд хүчин чармайлт гаргалгүйгээр тоглож хуурамчаар хожигдсон хэмээн үзжээ.
Тэдгээр тамирчид хэдийнээ шигшээд шалгараад байсан бөгөөд сүүлийн шатанд хожигдвол дараагийн шатанд харьцангуй сул багтай оноолт таарах байсан тул ийм үлдэл гаргасан аж. Тэд хуурамчаар тоглож байгаа нь үзэгчдэд илт мэдэгдэж байсан учраас үзэгчид байн байн шүгэлдэж эсэргүүцлээ илэрхийлж байжээ. Тэдгээр тоглогчид дараагийн тоглолтонд хүчээ нөөхийн тулд идэвхигүй тоглосон хэмээн тус холбоо үзэж байгаа юм.
Ц.Болор