
“Лондонгийн зуны олимпийн наадмаас гурван медаль хүртэнэ” гэж итгэл төгс байгаа Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид өчигдөр өглөө эх орноосоо мордсон. Эрэгтэйчүүдийн долоон жингээс дөрөвт нь, харин эмэгтэйчүүдийн олимпийн дөрвөн жинд бүтэн багаараа оролцохоор болсон манай чөлөөтийн тамирчид Болгарт очиж бэлтгэлээ үргэлжлүүлэх болжээ. Харин тэндээ гурав хоноод Будант Адьлионыг зорих юм байна. Ингээд монголын чөлөөтийн тамирчдын салхийг хагалж, энэ сарын 8-д Гавьяат тамирчин С.Батцэцэг эмэгтэйчүүдийн 63 кг-д, ОУХМ Д.Отгонцэцэг 48 кг-ийн жинд тус тус барилдахаар болсон бол эрэгтэйчүүдийн 55 кг-д МУГТ Б.Наранбаатар, 74 кг-ийн жинд П.Өнөрбат нар барилдахаар болжээ. Сугалаа энэ сарын 6-нд тодрох юм байна.
Э. Индра