
Пакистан улсын Синд мужийн хойд хэсэгт орших Тарын цөл хэмээх газар 60 орчим зэрлэг тогос үхсэн байна.

Пакистан улсын Синд мужийн хойд хэсэгт орших Тарын цөл хэмээх газар 60 орчим зэрлэг тогос үхсэн байна. Өнгөрсөн даваа гаригт албаны хүмүүсийн хэлснээр дор хаяж 60 тогос үхсэн гэсэн бол Пакистаны хэвлэл мэдээллийн хэрэгслээр үхсэн шувуудын тоо 100-д хүрсэн гэжээ. Шувууны үхлийн шалтгааныг тогтоохоор шинжилгээ хийсэн тухай тус улсын Байгаль орчны сайд мэдээлсэн байна.
Ийнхүү шинжилгээ хийхэд шувууд өлбөрч үхсэн байсан гэнэ. Үүний цаад шалтгаан нь цөлжилт, цэвэр усны хомсдолтой холбоотой хэмээн үзсэн байна. Харин шинжээчид шувуудын үхлийг халдварт өвчнөөс болсон хэмээн таамаглаж байгаа гэнэ.
Ц.Болор