
УИХ-д бие даан сонгогдсон Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Ц.Болорчулуун нарын гурван гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр зар тараажээ. Энэ хурлаар тэд УИХ-ын чуулганы үйл ажиллагааг саадгүй явуулахын тулд МАН-ын гишүүд идэвхитэй байж, сөрөг хүчний байр сууринаас хандах хэрэгтэй гэсэн үзэл бодлоо илэрхийлэх бололтой. Эдгээр гишүүд УИХ-д бие даагчдын бүлэг байгуулсан билээ.