
"Эрдэнэс Тавантолгой” болон Японы “Мицүй” компаниуд хамтран ажиллах
санамж бичиг байгууллаа. “Мицүй ” компани манай улсад дулааны цахилгаан
станц, гангийн үйлдвэр байгуулахад оролцох саналыг өмнө нь тавьсан юм.

“Эрдэнэс Тавантолгой” болон Японы “Мицүй” компаниуд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. “Мицүй ” компани манай улсад дулааны цахилгаан станц, гангийн үйлдвэр байгуулахад оролцох саналыг өмнө нь тавьсан юм. Энэ хүрээнд Тавантолгойн ордоос гарах коксжих нүүрсийг худалдах, худалдан авах асуудлаар хамтран ажиллахаар болжээ. Өмнө нь “Мицүй” компани Тавантолгойн Зүүн Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсний тодорхой хэсгийг Хятадын компаниас худалдан авдаг байжээ. Харин одоо шууд “Эрдэнэс Тавантолгой”-оос авах эрхтэй болж байгаа гэнэ. Энэхүү санамж бичгийг Монголын нүүрс гуравдагч оронд гарах бодит яриа, хэлэлцээрийн эхлэл гэж үзэж байгаагаа талууд илэрхийлжээ.
Д.Ундрах 24tsag.mn