

Олимпийн наадмын холбогдолтой энгэрийн тэмдэг цуглуулагчдад 2 жилд ганц удаа өөрсдийн цуглуулгаа арвижуулах боломж олддог юм. Өвөрмөц хоббитнууд ярихдаа: “Олимпийн наадмыг үзэж сонирхохоор ирснээр дэлхийн өнцөг булан бүрээс цугласан хүмүүстэй уулзаж, ярилцах маш сайхан боломж олддог. Бид бүгд нийтлэг, өвөрмөц хоббитой” гэжээ. Тэд спортын төрлүүдээ хуваан авч, энгэрийн тэмдэгээ харилцан солилцож байгаа гэнэ.
Ц.Болор