
Лондон хотод болж байгаа зуны олимпийн 30 дугаар наадмын нээлтийг үзэхээр Английг зорьсон ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр эх орондоо иржээ. Тиймээс хэрэв хамтарсан Засгийн газар байгуулж байгаа нам, эвслүүд хоорондоо тохирч чадвал шинэ Засгийн газраа эмхэлж, ерөнхийлөгчид танилцуулах боломжтой болж байгаа. Гэсэн ч МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс ял оноох эсэх нь эвслийн Засгийн газар байгуулахад нөлөөлөх магадлалтай гэж эх сурвалжууд хэлж байна. Ямартаа ч Лондонгийн олимпийг үзээд ирсэн ерөнхийлөгч шинэ УИХ-ын үйл ажиллагааг жигдрүүлэх, шинэ Засгийн газрыг яаралтай байгуулахад бусад улс төрийн нам, хүчнүүдийг яаравчлуулах байх гэж олон хүн найдаж байна.