
Зууны манлай дуучин Б.Сарантуяа ирэх есдүгээр сарын 28-наас эхлэн АНУ-ын дөрвөн хотод аялан тоглохоор төлөвлөжээ.

Зууны манлай дуучин Б.Сарантуяа ирэх есдүгээр сарын 28-наас эхлэн АНУ-ын дөрвөн хотод аялан тоглохоор төлөвлөжээ. Тэрбээр Вашингтон хотоос аяллаа эхлүүлж, АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын холбоо болон Азийн холбооны урилгаар нутаг нэгтнүүддээ “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтоо хүргэх аж. Поп хатагтай Б.Сарантуяа энэ зун Европын орнуудад аялан тоглолтоо хийгээд ирсэн. Ингэхдээ очсон газар бүртээ тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамдтай холбогдож, мэргэжлийн театрыг сонгон үзэгчдэд тав тухтай, тансаг орчинд “хит” дуунуудаа мэдрүүлээд иржээ. Энэхүү тоглолтонд нь “Шар айраг” хамтлагийн гитарчин, дуучин Ж.Буянтогтох, Улсын филармонийн дуучин Л.Насанбуян нар ая дуугаа хүргэх юм байна.
Д.Ундрах 24tsag.mn