Өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 2 хүртэлх хугацаанд БНХАУ-д хөрсний
гулгалт, нурсан байшин, цахилгааны осол зэргээс болж 76 хүн амиа алдаж,
30 гаруй хүн сураггүй алга болжээ.

Өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 2 хүртэлх хугацаанд БНХАУ-д хөрсний гулгалт, нурсан байшин, цахилгааны осол зэргээс болж 76 хүн амиа алдаж, 30 гаруй хүн сураггүй алга болжээ. Усархаг зүсэр борооны улмаас Хятадын 23 муж хохирол амссанаас хамгийн их гарз амссан газар нь Өвөр Монгол болоод байна.
Үер дагуулсан борооноос болж 36 мянган байшин сүйдэж, хагас сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Нийтдээ хуртай зуны золиос болж Хятад улс 100 гаруй хүний амь, 11 тэрбум юань (1,7 тэрбум ам.дол.) алдаад байна. Ирэх пүрэв гарагт Хятадын зүүн хэсэгт дахин их хэмжээний бороо орно гэж цаг уурчид мэдэгдлээ.