
Манай улсын шатрын спортын баг, тамирчид эх орноо төлөөлөн олон улсын шатрын 40 дүгээр олимпиадад оролцохоор болжээ.

Манай улсын шатрын спортын баг, тамирчид эх орноо төлөөлөн олон улсын шатрын 40 дүгээр олимпиадад оролцохоор болжээ. Хоёр жил тутамд зохион байгуулдаг дэлхийн шатрын олимпиад энэ сарын 27-ноос ирэх сарын 10-ныг хүртэл Туркийн нийслэл Станбул хотод болох бөгөөд баг, тамирчдыг Монголын шатрын холбооны ЕНБ-ийн дарга Г.Баатар ахалж, Гавьяат дасгалжуулагч, ОУ-ын мастер П.Жигжидсүрэн, ОУ-ын шатрын холбооны шүүгч, дэд мастер Ц.Батсайхан дасгалжуулж байгаа аж. Харин Монголын шатрын холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга, ОУ-ын шүүгч, ФИДЕ мастер Г.Алтан-Оч шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж ажиллах ажээ. 1924 оноос хойш нийт 39 удаа зохион байгуулсан уг тэмцээнд манай улсын эрэгтэй баг 21, эмэгтэйчүүд 14 дэх удаагаа оролцох гэж байна.
Д.Ундрах 24tsag.mn