Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийн мөнгөний цаадахь улс төр

2018-4-30
0
ЖИРГЭХ

Улс төрд мөнхийн дайсан гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л гэж байдаг гэдэг. Яг ийм эрх ашиг дээр АН-ын УИХ дахь бүлэг болон МАН-ын өмнөх Засгийн газрын огцорсон сайд нар нэгджээ. Голын нэг эрэг дээр хамт зогсоо тэд энэ удаад У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүүхдийн мөнгийг 100 хувь олго” гэсэн шаардлага тавиад байгаа юм. Өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаас ажихад хүүхдийн мөнгөөр шалтагласан энэ улс төр нэлээд үргэлжлэх шинжтэй байна.

 

Нэгд, Ерөнхийлөгчийн санаачилсан бүх хүүхдэд мөнгө олгох төсөл болон Засгийн газрын Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг тэлж, 80 хувьд хүргэх тогтоолын төсөл хоёрыг УИХ нэгтгэж хэлэлцэхээр болсон. Хоёрт, хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмэхийн тулд 2018 оны төсөвт тодотгол хийх ёстой гэсэн хатуу шаардлагыг АН-ын гишүүд хийгээд Ардын намын огцорсон сайд нар тулгаж эхэллээ. Эндээс л хүүхдийн мөнгө тойрсон улс төрийн үнэн төрх тодорч байгаа юм.

 

УИХ-ын баталсан хууль ёсоор 2018 онд нийт хүүхдийн 60 хувьд нь сар бүр 20 мянган төгрөг олгож байгаа билээ. Эдийн засаг харьцангуй сайжирч, түүхий эдийн үнэ өсч буй энэ үед хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 80 хувьд хүргэх боломжтой гэж Засгийн газар үзсэн аж. Иймээс ч Монгол Улсад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа ОУВС-тай өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хэлэлцээ хийж, “80 хувь” гэсэн тоон дээр тохирсныг Сангийн сайд мэдэгдсэн. Хэрэв УИХ-аас хамрах хүрээг нэмэгдүүлэх тогтоолыг баталбал 228 мянга орчим хүүхдэд нэмж мөнгө олгох бөгөөд 41 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Энэ бол Засгийн газрын байр суурь хийгээд ОУВС-тай тохирсон зарчим. Үүнээс хэтэрвэл хөтөлбөр зогсох, ОУВС болон донор орнууд Монголоос гарч явах аюултай. Үгүй юмаа гэхэд Монгол Улсын нэр хүнд гадаад орчиндоо дахиад л унана. Сэргэж ядаж байгаа нэр хүндэд сэв нэмэгдэнэ л гэсэн үг. Гэтэл энэ хөтөлбөрийг эхлүүлсэн тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар “онь холбон” хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой хэмээн УИХ-ын чуулган дээр байр сууриа илэрхийлж байна лээ. Мөн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед /2015.01.26/ ОУВС руу албан захидал илгээж, хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлээд ч дэмжлэг аваагүй АН-ынхан ОУВС-г хөөж явуулах ёстой ухааны юм ярьж эхэллээ. Тэдний эрх ашгийн энэ огтлолцол харамсалтай нь хүүхэд бүрт мөнгө өгөх дээр бус, 2018 оны төсөвт тодотгол хийх дээр л нэгдэж буй сурагтай. Одоо илүү ойлгомжтой, бас дэс дараатай тайлбарлая.

 

НЭГ

Хүүхдийн мөнгө бол хуулиараа халамж. Халамжийг зорилтод бүлэгт өгөх ёстой болохоос хавтгайруулж тарааж болохгүй. Одоогийн Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өөр тохирсон үндсэн зарчмуудын нэг нь ч энэ.

 

Эдийн засаг сайн, төсвийн орлого өндөр байх үед хүүхдийн мөнгийг Хүний хөгжил сангаас олгож байсан. Тэр үед халамж биш, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын зарчмаар тараагддаг байсан юм. Харин АН засагласан дөрвөн жилд 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг элгээрээ хэвтэж, хасах руу шилжсэн учраас Хүний хөгжил санг татан буулгаж, хүүхдийн мөнгийг халамжийн сангаас олгож эхэлсэн. Хэрэв бүх хүүхэддээ 100 хувь мөнгө олговол халамжийг хавтгайруулж тараасан болно. Бодит байдал ийм байхад ч хүүхдийн мөнгө улс төрийн оноо авах хэрэгсэл, өрсөлдөгчөө намнах зэвсэг болсоор л байна. Анх АН амлаж, МАН хэрэгжүүлж эхэлсэн энэ хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд 2 их наяд төгрөг зарцуулсан гэсэн тооцоо бий. Энэ бол дээхнэ үеийн бүтэн жилийн төсөв, өнөөгийн төсвийн зарлагын дөрөвний нэг. Гэхдээ ийм хэмжээний хөрөнгө төсөвлөдөг, тараадаг байсан ч өнөөг хүртэлх хугацаанд хүн амын тодорхой хэсэг нь хүүхдийн мөнгийг огт авдаггүй байжээ. Байгалийн баялгийн хуваарилалт хэлбэрээр Хүний хөгжил сангаас 21 мянган төгрөгөөр тарааж байхад нь сайн дураараа авдаггүй байсан өрхүүд Халамжийн сангаас олгож эхэлснээр хуулийн дагуу хасагдсан аж. Тэгэхээр энэ удаагийн хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгнө, 100 хувь өгөх ёстой гэдэг маргаан бол үнэндээ утгагүй юм. 100 хувь олгохоор боллоо ч 20 хувь нь  угаасаа авахгүй шахуу гэсэн үг. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэ талаар “Бид хүүхдийн мөнгөний асуудлаар улстөржихгүй гэчихээд дахиад л улстөржиж эхэллээ. Хүүхдийн мөнгөний бодлогыг эргэн харж үнэлэлт дүгнэлт өгцгөөе.  Гурван ээлжээр сургуулиуд хичээллэж байна. Үдийн цай хөтөлбөрт нийт хүүхдийн 50 хувь л хамрагдаж байна. Эдгээр тулгамдсан асуудалд  хүүхдийн мөнгөө авдаггүй хэсгийн мөнгийг зарцуулж болохгүй гэж үү. Бодлого биш “Хэн хүүхдэд илүү хайртай вэ” гэдэг уралдаан болгохоо болих хэрэгтэй. Бүгдээрээ л хүүхдэд хайртай, боломж нь байвал бүгдэд нь л өгмөөр байгааг бүгд мэднэ” гэж хэлнэ лээ.  

 

Бодит байдал ийм байхад хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой гэж тулгаж байгаа АН-ынхан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 40 хувьд нь өгөх талаар төсөл санаачилж байсныг мартах ёсгүй. Тэр үед тэд нийт хүүхдийн 40 хувьд нь л мөнгө олгоход “зорилтот бүлгээ хангаж байгаа хэлбэр” гэж үзэж байсан. Тэгвэл түүнээс хойш гурван жил ч өнгөрөөгүй байхад нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгө өгөх нь зорилтод бүлэгтээ чиглэхгүй байна гэвэл өрөөсгөл биз ээ. Тэгээд ч 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс орлогын албан татвар ахиу авахаар болоход нийт өрхийн 20 орчим хувьд нь хүнд тусна гэсэн тооцоог сөрөг хүчнийхэн хийж байсан. Тэгвэл одоо өндөр орлоготой тэр хэсэгтээ Халамжийн хуулиар хүүхдийн мөнгө олгох гэх нь шаардлага биш шалтаг л юм даа.

 

ХОЁР

Өнгөрөгч баасан гаригийн чуулган дээр хүүхдийн мөнгө тойрсон бас нэгэн маргаан бол төсөвт тодотгол хийх ёстой гэсэн шаардлага. Шаардлага нь өмнөхөөсөө өөр ч тавьсан хүмүүс нь өнөөх хэд. Тэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хүрээг нэмэгдүүлэхийн тулд УИХ-ын тогтоолоор бус төсөвт тодотгол хийж шийдэх ёстой гээд Л.Одончимэд агсан сайдаар ажиллаж байхдаа хүүхдийн мөнгийг өөр зохицуулалтаар зарцуулсан тул огцорч байсан асуудлыг хөндсөн. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Тэр үед хуулийн зохицуулалт өөр байсан. Одоо бол Төсвийн тухайн хуулийн 42.2.2, 42.2.1 зэрэг заалтын дагуу хууль зөрчихгүйгээр зохицуулалт хийж болохоор болсон” гэдэг тайлбар өгч байсан юм. Өөрөөр хэлбэл, төсөвт тодотгол хийхгүйгээр хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмэх боломжтойг хуулийн зүйл, заалттай нь тайлбарлаж байсан. Цагаан дээр хараар бичсэн хууль нь ийм болчихсон байхад тодотгол л хийх ёстой гэж шаардах нь цаанаа бас л өөр зорилготой. Тэр зорилгыг нь ч тааж ядах юмгүй. Учир нь, энэ УИХ-ын 76 гишүүн бүгд жижиг тойргоос сонгогдсон. Төсвийн хэлэлцүүлэг болон тодотголын үеэр л тойргийн хөрөнгө оруулалт, бас бус асуудлаа шийдүүлэх боломжтой. Нэг ёсондоо төсвийг огт тодотгохгүй бол дөрвөн жил УИХ-д суухдаа дөрвөн удаа төсөв батлалцаж, мөнгөний хуваарилалтад оролцоно. Харин тодотгол бол нэмэлт бонус гэсэн үг. Иймээс ч их хурлын гишүүдийн олонхи нь ил хэлж чадахгүй ч тодотголыг хүсч байгаа нь гарцаагүй юм. Хэрэв төсөвт тодотгол хийвэл 2018 оны арай гэж хайрцагласан төсвийн бодлого задарна. Сахилга бат суларна. Элдэв тендер, концессын асуудал шургаж мэднэ. Ноолуурын, ноосны, махны гээд төрөл бүрийн татаас суулгах гэж оролдоно. Магадгүй ОУВС-тай тохирсон хөтөлбөр зогсоно. Төсвийн сахилга бат алдагдана. Өндийж байгаа эдийн засаг буцаад уруудна. Тоочвол маш олон эрсдэлтэй. Үүнийг Ерөнхийлөгч ч, АН-ын бүлэг ч, Ардын намын нэр дурдагдсан нэг, хоёр гишүүн ч бүгд мэдэж байгаа. Гэхдээ л муйхарлан зүтгэж байна. Учир нь энэ бол Ерөнхийлөгч болон АН-ын хувьд улс төрийн хожоо авах, Б.Чойжилсүрэн, Ж.Мөнхбат нарын тухайд хонзонгоо авах боломж юм. Иймээс ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийг тодотгохгүйгээр, тэгсэн хэрнээ хуулийн хүрээнд хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмэх боломжтой гэж гүрийж байгаа бололтой.  Нөгөө хэд нь яасан ч их шахдаг юм, Ч.Хүрэлбаатар сайд ч ямар их гүрийгдэг юм. Гэхдээ гүрийх ч ёстой биз.

Эх сурвалж: Улстөрийн тойм

Б.Хурцболд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • итгэгч (112.72.14.24)
    биднийгээ хүүхдийн хорин мянган төгрөг дээр амь дүүжилж амьдардаг болгосон агуу их улс төрчид эрхэм хайрт МАНам АНамын гишүүд дэмжигчиддээ маш их баярлаж байна мөн биднийхээ төлөө нойр хоолгүй зүтэгдэг жижиг түшмэлүүд авилгаа улам их авч бидэндээ үйлчлээрэй гэж ерөөж байна 28 жил үлгэрт чинь итгэж байсан биднийгээ өршөө одоо чадахгүйнээ шатхуун дуусчихаж баяртай
    2018 оны 05 сарын 01 | Хариулах
  • 20хон мянган төгрөг зайлуул (103.212.117.74)
    Зорилтот бүлэгт өгнө тэр нь 70 наян хувь гэхээр монголын нийт хүүхдийн 70 наян хувь нь ядуу туйлын ядуу гэр бүлд өсөж байгаа юм бна. Ардын намын хаан ингэж болох уу хүүхдүүд өлсөж бна зовж бна хүүхдүүд эрх мэдэлтнүүдээс хайр энэрэл хүлээж бна 20хон мянган төгрөг өгөхдөө ямар олон долоон юм ярьж ямар их алагчилж элдэв долоо болдгийн ичиж үхээч хүүхдүүд эх орныхоо баялгаас өчүүхэн жаахныг баячууд мөр дээр нь газарт хэвтэж бхад тоож ч авахгүй тийм өчүүхэн бараг доромж санагдах 20хон мянган төгрөг та наоаас харж бна эрх баригчдаа больчээч хэл амаа билүү дэх ээ ямар муухай ёс суртахуунгүй балиар их хурал гэхээр ийм хүний оронцогууд цугларчихдаг бнаа ярьж бгаа нь ч сэжиг хүрмээр байж бгаа нь сэжиг хүрмээр 20 хон мянган төгрөг зайлуул гэж их харж үзэхнээ ядуу ч гэсэн тэд чинь хүн юм шүү
    2018 оны 04 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Манай хүүхдүүдийнхийг авбал ав. 20 мянгаар дутлаа юу?
      2018 оны 04 сарын 30
  • tegj l haragdaad (119.40.103.243)
    tegj l haragdaad ayvchlaa shuu neeree hezee baitlaa huudiin mungu gd uhchih gd baidag bailaa daa Matriin Nulims bn sht
    2018 оны 04 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    13 цаг 54 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    14 цаг 2 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    14 цаг 33 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    15 цаг 41 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    15 цаг 43 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    16 цаг 31 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    16 цаг 53 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    17 цаг 47 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    18 цаг 45 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    19 цаг 2 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    19 цаг 7 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    19 цаг 26 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    20 цаг 15 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    20 цаг 27 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    20 цаг 35 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    20 цаг 44 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    20 цаг 59 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2026-08-15
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2026-08-15
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2026-08-15
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК