Найм хоногийн дараа дэлхийн хамгийн гоо бүсгүйн титмийг зүүх бүсгүйг тодруулж байна. Монголын төлөөлөн оролцож байгаа "Шинэ өнгө" продакшны жүжигчин Х.Баярмаа Өвөр Монголын Ордос хотод болж байгаа энэ тэмцээнд амжилттай оролцож байгаа. Тэрбээр авъяаслаг миссийн шилдэг 15-д үлдээд байсан. Наймдугаар сарын найманд болсон авъяаслаг миссүүдийн тэмцээнд түүнийг эхний тавд орж чадаагүй гэж зарим хэвлэлүүд бичиж байна. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудасдаа "Одоогийн байдлаар 118 орны оролцогчдоос авъяаслаг миссийн шилдэг 10, далайн эргийн миссийн шилдэг 40, загварын алхаагаар шилдэг 47-д, үндэсний бүжигт шилдэг 9-д багтаад байгаа" хэмээн бичжээ. Х.Баярмаа авъяаслаг миссийн тэмцээнд модерн бүжиг бүжиглэжээ. Түүний тухайд тэмцээнийг зохион байгуулагчид "Монголын мисс Баярмаа бөмбөрийн хэмнэлд өмнө нь хэзээ ч харж байгаагүй тийм өндөр өсгийт дээр бүжиглэсэн. Гутлаа тайлаад сэм сэмхэн гэтэх мэт тайзыг эзэгнэсэн" гэж бичжээ.

Бэлтгэл...


Тайзны ард...



Сэм сэмхэн гэтэх мэт...





















24tsag.mn