Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 21-нд говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар хална.
2025 оны долоодугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 19-24 хэм, Эг, Үүр, Орхон, Сэлэнгийн хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 34-39 хэм, бусад нутгаар 29-34 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 31-33 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 30-32 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 29-31 хэм дулаан байна.