"Ноорог"-т холбогдох хэрэг бусдын нэр төрд халдсан, худал мэдээлэл тараасан гэх хэрэг хаагдсан талаар "Ноорог" медиаг үүсгэн байгуулагч О.Уламсайхан мэдэгдэв.
Тэрбээр "Ноорог"-т холбогдох "Хүний нэр төрд санаатайгаар халдсан. Худал мэдээлэл тараасан" гэх хэрэг хаагдсан гэдэг мэдээг цагдаагийн байгууллагаас сонслоо. Хамгийн сүүлийн нэг процессороо авчхаад гарч ирж байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг 21 дүгээр зуунд биеллээ олж байна.Цагдаагийн байгууллагын тухайн өдрийн үйл ажиллагаа хүний эрхийг зөрчсөн гэсэн ХЭҮК-ын дүгнэлт яг одоо миний гарт байна. Чи өөрөө хэрэг хийгээгүй бол хуулийнх нь дагуу, тайван замаар зөв тэмцэж чадвал болдог юм байна шүү гэдгийн баталгаа болоосой гэж бодож байна. Залуучууд хэний ч өөдөөс байсан хамаагүй шударгаар үзэл бодлоо илэрхийлэхээсээ битгий айгаарай гэж хэлмээр байна" гэлээ.
Л.Бат